БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль эхэллээ

Өмнөд Солонгосын ард түмэн өнөөдөр төрийн тэргүүнээ сонгох түүхэн бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээгээд байна. Тус улсын ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт өнөө өглөө орон нутгийн цагаар 06.00 цагт эхэлсэн бол оройн 08.00 цагт дуусна.  Санал авах цаг дууссаны дараа саналын хуудсыг автомат машинаар тоолох ажиллагаа орон даяар эхэлж, нэр дэвшигчдийн авсан саналын тоог олон нийтэд телевиз, радио болон цахим хуудсаар шууд мэдээлэх юм.

Энэ удаагийн сонгуульд 13 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигч Мүн Жэ Ин, Солонгосын эрх чөлөөний намаас нэр дэвшигч Хон Жүн Пё, Ардын намаас нэр дэвшигч Ан Чоль Су нарын нэр дэвшигчдийг гол өрсөлдөгч хэмээн ажиглагчид үзэж байгаа юм. Сонгуулийн дүнг маргааш өглөө албан ёсоор зарлаж, түүний дараа шууд тангараг өргөх ёслол болох ажээ.

 

+ There are no comments

Add yours