Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан “Японы соёлын өдөрлөг” энэ сарын 20-нд Монгол-Японы төвийн байранд болно.
Өдөрлөгийн үеэр “Япон орныг хэн сайн мэдэх вэ?“ асуулт хариултын тэмцээн, Япон дууны тэмцээн, “Цайны ёслол“, “Бийрэн бичлэг”, “Фүрошики” буюу японы баглаа боодлын соёлоос танилцуулах юм.
Мөн энэ үеэр Японы соёлын танилцуулах булан Анимэ, манга, Косплэй, Япон тоглоом,Кэндама тоглоомын булан ажиллахаас гадна Юката өмсөж зураг авахуулах боломжтой.
Түүнчлэн “Миний мэдэх Япон төв” зохион бичлэгийн уралдааны шилдэг бүтээлийн үзэсгэлэн, “Хамтдаа өнгөрүүлсэн 15 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг толилуулах аж.
Г.ГЭРЛЭЭ
+ There are no comments
Add yours