Header Image

Х.Бат-Ялалтыг 2.4 сая төгрөгөөр торгожээ

Х.Бат-Ялалтыг 2.4 сая төгрөгөөр торгожээ

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг өмгөөлөгч Х.Бат-Ялалтыг шүүгчид нөлөөлсөн гэж үзэн /хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч/ Шүүхийн ерөнхий зөвлөлд мэдүүлэг иржээ. Тодруулбал, Х.Бат-Ялалт нэгэн иргэнд холбогдох хэргийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байх үедээ хэвлэлээр “Шүүгч Н.Батчимэг мөнгөтэй талд нь ажилладаг” гэж ярьсан төдийгүй “авлигачин”, “мөнгө хүүлэгчид үйлчилдэг, аятайхан байгаарай” зэргээр хэл амаар доромжилж, дарамталсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлжээ.

Тус шүүхээс хянан хэлэлцээд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2.4 сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад гарч ирэх үеэр нь үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цөөн асуултад хариулт өглөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,...