Намууд ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ сех-нд бүртгүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгууль ирэх сард болно. Сонгуулийн хүрээнд өнгөрсөн 7 хоногт парламентад суудалтай намууд болох МАН, АН, МАХН-аас нэр дэвшигчдээ тодруулж батламжилсан билээ.
Энэ 7 хоногт тус намууд Сонгуулийн Ерөнхий хороонд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ бүртгүүлэх юм. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-ны дотор нэр дэвшигчдээ бүртгүүлсэн байх ёстой ажээ.

Г.Намуун

+ There are no comments

Add yours