ЗООС ГОЁЛЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСЛӨӨ

Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I” “II” “III” ангилалд бүртгэлтэй 20 хувьцаат компанийн 117,329 ширхэг хувьцаа арилжсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өслөө.
Таван компанийн хувьцааны ханш буурсан бол гурван компанийн хувьцааны ханш тогтвортой байв.
Тодруулбал “Зоос гоёл” компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.94 хувиар өссөн бол “Булган гурил тэжээл” компанийн ханш хамгийн өндөр буюу 13.87 хувиар уналаа.
 
Ингэснээр “MSE ALL” индекс 822 нэгж болж 0.06 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 435 тэрбум 798 сая 186 957 төгрөг болсон байна.
Ү.Үнэн

+ There are no comments

Add yours