Үндэсний аудитын газар Батлан хамгаалах яамыг 100 хувь биелэлтэй байна гэж үзжээ

Өнөөдрийн УИХ-ын байнгын хорооны хуралдаанаар  Засгийн газраас 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцэв. Үндэсний аудитын газрын дэд дарга Б.Баттуяа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтэд хийсэн аудитын үнэлгээг танилцуулав. Үндэсний аудитын газар үндсэн чиглэлийн биелэлт Батлан хамгаалах яам 100 хувь, Гадаад харилцааны яам 64 хувийн хэрэгжилттэй байна гэж үнэлжээ.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Гадаад харилцааны яамнаас дипломат албан паспортыг цэгцлэх, дипломатуудын ур чадвар, хэлний түвшин, ёс зүйг нь дээшлүүлэх талаар тодорхой арга хэмжээг яаралтай авч  хэрэгжүүлэх, олон улсын тавцад  унаад байгаа Монгол Улсын нэр хүндийг дээшлүүлэх алхмуудыг хийх шаардлагатай байна” гэв.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours