Өнгөрсөн сард банкууд 1028 зээлдэгчид 64.5 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. Энэ нь өмнөх сараас 10.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Банкаар нь авч үзвэл ХААН банк 16.5 тэрбум, Худалдаа хөгжлийн банк 15.7 тэрбум, Голомт банк 15.0 тэрбум, Төрийн банк 4.5 тэрбум, Хас банк 4.5 тэрбум, Улаанбаатар хотын банк 3.6 тэрбум төгрөгийн зээл олгожээ.
Ингэснээр ипотекийн зээлийн үлдэгдэл 4091.2 тэрбум төгрөгт, нийт зээлдэгчдийн тоо 90.4 мянгад хүрсэн байна. Нэг зээлдэгчид ногдох олгосон зээлийн хэмжээ 62.8 сая төгрөг орчим төгрөгний хооронд хэлбэлзэж байгаа ажээ.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours