Монгол ардын намын Бага хурал өнөөдөр болно. Бага хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм байна. Бага хурлын өмнө тус намын Удирдах зөвлөл өчигдөр хуралдсан байна.
Тус намын бага хурал 310 гишүүнтэй. Намын Бага хурал 11.00 цагт эхлэхээр товлогдсон бөгөөд үүний өмнө М.Энхболд аймаг, нийслэл, сум, дүүргийн намын дарга нартайгаа уулзалт хийж байна. Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд, Ц.Нямдорж нарын нэрийг дэвшүүлэхээр ярилцжээ. Ц.Нямдорж нэрээ татна гэдгээ албан бусаар илэрхийлсэн гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнээс сонсогдож байгаа юм.
Г.Гэрлээ
+ There are no comments
Add yours