Зөрчилтэй аж ахуй нэгжүүдэд шаардлага хүргүүлжээ

Нийслэлийн Налайх дүүргийн ногоон бүсэд аялал, жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад гамшгаас хамгаалах болон ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөгөөт шалгалтыг хийж байна.

 Уг шалгалтаар аж ахуйн нэгж байгууллагуудад ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх самбар байршуулаагүй, ард иргэдэд зориулсан сэрэмжлүүлэг, санамж тавиагүй, багаж хэрэгсэл бэлтгээгүй, аваарын гэрэлтүүлэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Эдгээр аж ахуйн нэгж байгууллагуудад Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан шаардлага хүргүүлж, зөрчлийг хуульд заасан хугацаанд яаралтай арилгах шаардлагыг хүргүүлжээ.

Г.Гэрлээ

+ There are no comments

Add yours