АН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИГЧИЙГ НИЙТ ГИШҮҮДИЙН САНАЛААР ТОДРУУЛНА

 АН-ын VIII Их хурал ирэх бямба гаригт Төрийн ордонд болж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ батламжилна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болохтой холбогдуулж өнөөдрөөс Ерөнхийлөгчийн сонгууль нэр дэвшүүлэх ажил эхэлж байна.

Одоогоор УИХ-ын гишүүн асан Н.Алтанхуяг, Х.Баттулга, Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав, Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, Хотын дарга асан Э.Бат-Үүл, Гадаад хэргийн сайд асан Л.Болд, нийтлэлч Баабар, АН-ын гишүүн Б.Жаргалсайхан нар Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа юм.

Ү.Үнэн

+ There are no comments

Add yours