Мэдээллийн хэрэгслийн тоо буурчээ

Хэвлэлийн Хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээлэл бүхий “Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” 2017 оны тайланг хэвлэн нийтэлж салбарын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийлээ.

“Монголын хэвлэл мэдээлэл – Өнөөдөр” мониторингийн судалгааг сүүлийн 18 жилийн турш тогтмол хэрэгжүүлснээр 1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлж ирсэн юм. Судалгааны мэдээллээс харахад сүүлийн таван жилд хэвлэл мэдээллийн байгууллагуудын тоо жил бүр буурчээ. 2012 оноос хойш 2017 оны нэгдүгээр улирал хүртэлх хугацаанд уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо зуугаар буурсан байна.  Хэвлэмэл сонины борлуулалтын хэмжээ таван жилийн өмнөхөөс 40 гаруй хувиар сэтгүүлийн тоо 60 орчим хувиар тус тус буурчээ. Харин радиогийн долгион хоногийн нэвтрүүлгийн нийт цаг долоон цагаар, телевизийнх найман цагаар нэмэгдсэн байна.

Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өсч байсан юм. Харин сүүлийн хоёр жилд сайтын тоо харьцангуй тогтвортой, байгаа бөгөөд 2017 оны эхний байдлаар 100 орчим мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгсэл буюу сонин. сэтгүүл. радио. телевиз цахим аргаар агуулгаа цацах, сурталчлах. захиалга авах зэрэг нь эрчимжиж байна. Үүнд ялангуяа фэйсбүүк чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Өнгөрсөн жил энэ тал дээр’ радиогийн салбарт мэдэгдэхүйц дэвшил гарч. радиогийн 8 сувгийг ухаалаг утас аппликейшнээр сонсох боломжтой болжээ.

Хэвлэл мэдээллийн салбарт 4700 гаруй хүн ажиллаж буйн тал нь сэтгүүлч. редактор байна. Нийт ажиллагсдын 56 хувь нь телевизийн салбарт ажиллаж байна. Орон нутгийн телевизээс бусад мэдээллийн хэрэгслийн тоо буурав. Нийт сонины борлуулалтад нутгийн сонины эзлэх хувь 5,9 хувьд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс төдийгүй сүүлийн арав гаруй жилд гарсан хамгийн өндөр үзүүлэлт болжээ.

+ There are no comments

Add yours