Яг одоо УИХ дахь МАН-ынТөрийн ордонд хуралдаж байна. Хуралдаанаар ОУВС-тай хийх тохиролцооны асуудлыг хэлэлцэж байгаа аж. Манай улс тус сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ гаргасан ч тэдний тал хүсэлтийг хойшлуулсан гэдгээ мэдэгдсэн.
Тодуулбал, Оюутолгойн төлбөр тооцоог Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулаэ гүйлгээ хийх асуудал дээр гацаа үүсээд байгаа юм. Оюутолгойн толгой компани болох Рио Тинто дэлхийн зэрэглэлд нийцсэн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаа бол манай улсад одоогийн байдлаар энэ шаардлагыг хангасан банк байхгүй байгаагаас асуудал үүсчээ.
МАН-ын бүлгийн зарим гишүүдийн хувьд энэ асуудал дээр гарц байж болох талтай. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн гүйлгээг 100 хувь дотоодын банкуудаар хийлгүй, эхний ээлжинд бага дүнтэй гүйлгээ хийх тохироо байж болох юм хэмээн ярьж байна. Бүлэг хуралдаж байгаагаас байнгын хороодын хуралдаан хойшлоод байна.
Ү.Үнэн
+ There are no comments
Add yours