МАН-ын бүлэг ОУВС-гийн асуудлыг хэлэлцэв

УИХ-ын Хууль зүй болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр 09.00 цагаас хуралдах хуваарьтай байсан. Гэвч МАН-ын бүлэг хуралдаж байгаатай холбогдуулан байнгын хороодын хуралдаан хойшлогджээ.

МАН-ын бүлгийн хуралдаанаар ОУВС-гийн хөтөлбөрийн асуудлыг хэлэлцэж байгаа аж. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах манай улсын хүсэлтийг хойшлуулсан билээ. Энэ оны улсын нэгдсэн төсвийн тодотголыг батлахдаа УИХ-аас гаргасан 29 дүгээр тогтоолын 11 зүйлд Оюутолгой гэх мэт томоохон компаниуд төлбөр тооцоо, гүйлгээгээ Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг банкаар дамжуулах тухай заасан байжээ.Энэ нь хөрөнгө оруулагчдад халтай, эсэх болон Хөрөнгө оруулалтын тухай хуулийг зөрчсөн эсэхийг судалсны дараа манай улсын тус сангийн хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг авч хэлэлцэх гэнэ.

Г.НАМУУН

+ There are no comments

Add yours