Эмнэлэгт гарч буй хулгайгаас сэргийлэхийг сануулав

Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгддэг төрийн болон төрийн бус эмнэлгийн байгууллагуудад Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу албан мэдэгдэл хүргүүлэн ажиллаж байна.

Албан мэдэгдлийн хүрээнд өнгөрсөн баасан гаригт Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлгийн эмч, сувилагч, ажилтан, албан хаагч нарт халаасны хулгайн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг таниулах, эмч нарын гэмт хэрэгт холбогдохгүй байх талаарх эрхзүйн мэдлэгийг дээшлүүлэх сэдвээр сургалт орсон байна.

Энэ төрлийн гэмт хэргийн гаралт мөн оны өмнөх үетэй харьцуулбал 18,6 хувиар буурч, гэмт хэргийн илрүүлэлт 53 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 3,4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

 

+ There are no comments

Add yours