МАН-ын бүлэг хуралдаж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Уг хуралдаанд концесстой холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа ажээ.

Засгийн газар энэ онд концессын жагсаалтаар есөн ажил хийхээр төлөвлөсөн. Гэвч эдгээр хийх ажлын жагсаалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярын хувь эзэмшдэг Цагаан суваргын орд руу цахилгаан эрчим хүч татах ажлыг концессын жагсаалтаар хийхээр төлөвлөснийг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж шүүмжилж байсан юм.

Харин сайд Н.Номтойбаярын хувьд “Цагаан суваргын орд руу эрчим хүч татах шийдвэр нь өнгөрсөн Засгийн газрын үед гарсан, мөн эрчим хүчний суурь бүтцийн тодорхой хувийг төр эзэмшдэг учраас концессын жагсаалтаар хийх жагсаалтад ажил нь багтсан” гэсэн тайлбар хийгээд байгаа юм.

 

+ There are no comments

Add yours