ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТТЭЙ ХҮҮХДҮҮДИЙН УРЛАГИЙН ИХ НААДАМ БОЛНО

      “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аянаас санаачлан  зохион байгуулдаг “Хамтдаа инээмсэглэе” Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн Урлагийн их наадам энэ жил 3 дахь жилдээ 2017 оны 05 сарын 02-ны өдөр БЗД-ийн “Соёлын төв” жанжин клубт болох юм байна.

       “Хамтдаа инээмсэглэе” сайн үйлсийн аян нь Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд 12 цуврал арга хэмжээ зохион байгуулж 2500 орчим хүүхэд, багачууд хамрагджээ.

        Энэхүү аянаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг нэг гол ажил нь Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 6 тусгай сургуулийн сурагчдын дунд “Хамтдаа инээмсэглэе” Урлагийн их наадмыг зохион байгуулдаг бөгөөд жил бүр нийт 120-130 сурагч хамрагддаг тусгай сургуулийн багш, сурагчдын хүсэн хүлээдэг арга хэмжээ болсон байна.

        Энэхүү Урлагийн наадмыг үзэх нь олон нийтэд нээлттэй байх бөгөөд ямар нэгэн таск, тасалбар борлуулагдахгүй бөгөөд сонирхсон хэн бүхэн очиж үзэх боломжтой гэнэ.

+ There are no comments

Add yours