Хараагүй иргэд өлсгөлөн зарлав

Монголын Хараагүйчүүдийн Үндэсний Холбооноос өнгөрөгч 4-р сарын 24-ний өдөр төрийн гурван өндөрлөгт хандан хараагүй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой шаардлага хүргүүлсэн билээ. Энэхүү шаардлагын хариуг 5-р сарын 1-ний өдрийн дотор шийдвэрлэж өгөх байсан ч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй тул Монголын хараагүйчүүдийн холбооныхон Төрийн ордны баруун талд байрлах “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний дэргэд өлсгөлөн зарлаж суулт хийж байна.  Тус холбооноос УИХ болон Засгийн газарт дараах шаардлагуудыг хүргүүлээд байгаа юм.

Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг үл тоож, дорд үзэж байгаа БСШУС-ын сайд Ж.Батсуурийг нэн даруй огцруулах, Бага дунд боловсролын тухай хуулийн 13.3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харъяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч ажилладаггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй удирдах албан тушаалтнуудыг өөрчлөх гэсэн шаардлагуудыг тавьж байгаа юм байна.

Сэтгүүлч Ү.Үнэн

 

 

 

 

 

+ There are no comments

Add yours