ТОСК-ын дарга асан А.Гантулгыг өнгөрсөн мягмар гаригт буюу энэ сарын 25- ны өдөр АТГ-аас баривчлан, 461-р ангид хорьжээ.
Албаны эх сурвалжаас тодруулахад “ТОСК-ын дарга асан А.Гантулгыг албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр баривчлан хорьсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ. Албан бус эх сурвалжийн мэдээллээр тэрбээр албан тушаалаа урвуулан ашиглаж олон тэрбум төгрөгийн хохирол улсад учруулсан байж болзошгүй тул ийн саатуулагджээ.
+ There are no comments
Add yours