Зөрчлийн тухай хуулийг цааш хэлэлцэхээр боллоо

Зөрчлийн тухай хуулийг цааш хэлэлцэхээр боллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хэлэлцэх асуудалтай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат  “Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг өнөөдрийн хэлэлцэх асуудлын дарааллаас хасах саналтай байна. Хуулийн төслийн үндсэн концевци өөрчлөгдсөн тул зайлшгүй эргэж харах хэрэгтэй. Энэ хуулийн төсөл найруулгын хувьд 50 хувь нь өөрчлөгдсөн. Мөн гүтгэх, хулгай, баривчилгаа зэрэг хүний эрхтэй холбоотой, дарангуйллын шинжтэй заалтууд орсон. Тиймээс Засгийн газар хуулийн төслийг татах хэрэгтэй. Эсвэл АН-ын бүлэг завсарлагааны хугацаагаа 3 хоногоор сунгах хүсэлтэй байна” гэв.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү, “Зөрчлийн тухай хууль УИХ-ын гишүүнд үйлчлэх гэж бодож байх шиг байна. Бид 2020 он гэхэд иргэн болно. Иймд асуудлыг бодитойгоор харах хэрэгтэй шүү. Эрүүгийн хянан шийдвэрлэх хуулиа эргэж харах хэрэгтэй” гэлээ.

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, “Хөгжлийн банкны асуудлыг ярья. Олон зээл эргэн төлөгдөхгүй хэмжээнд хүрсэн. Монголбанкны өмнөх захирлын асуудлыг ингээд орхих уу. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны салбарт илэрсэн нас барсан хүний нэр дээр мөнгө авч байсан асуудлыг яагаад ярихгүй байна вэ. Дэг журам дээрээсээ эхэлнэ. Бид хуулиа мөрдөхгүй юм бол Засгийн газрыг, яамдыг хуулиа барь гэж яаж хэлэх юм бэ. Эдгээр асуудлыг ирэх 7 хоногоос хэлэлцэхгүй бол улстөрийн акц үзүүлнэ” гэсэн юм.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд,  “АН-ын бүлэг эл асуудлаар өмнө нь тав хоногийн завсарлага авсан. Үүний дараа үргэлжлүүлэн гурав хоног завсарлага авах эрхтэй. Гэтэл хуулиа үргэлжүүлэн хэлэлцсэн тул Зөрчлийн тухай хуулийн хэлэлцүүлгийг хойшлуулах нэг гарц бий” гэсэн тайлбар хийсэн. Ингээд Зөрчлийн тухайн хуулийг хойшлуулах эсэх тухай асуудлаар санал хураалт явуулахад олонх “Цааш хэлэлцэх нь зүйтэй” гэж үзлээ. Чуулганы хуралдаан үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published.

Л.Энх-Амгалан: Арван саяас дээш төлбөртэй сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй

Л.Энх-Амгалан: Арван саяас дээш төлбөртэй сургуульд төрөөс хувьсах зардал олгохгүй

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ирэх оны төсөв болон тус салбарт хийгдэх шинэчлэлийн талаар танилцууллаа. Энэ үеэр өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал олгодогийг болиулах гэж байгаа...