Өнөөдрийн Засгийн газар ээлжит хуралдаанаар найман асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай болон УИХ-ын даргын айлчлал, Олон улсын парламентын холбооны чуулганд оролцсон үр дүнгийн тухай хэлэлцэнэ. Мөн хэлэлцэх асуудлын жагсаалтад Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх тухай хэлэлцээрийн төсөл, Байгаль орчны төлөв байдлын 2015-2016 оны тайлан, “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв байгуулах” төслийн хэрэгжилтийн явцыг хэлэлцэх аж.
Мөн Гадаад харилцааны сайдын НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын чуулганд оролцох талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Ү.Үнэн
+ There are no comments
Add yours