Зургаан настнуудын бүртгэл эхэллээ

2017-2018 хичээлийн жилийн ерөнхий боловсролын сургуулийн 1-р ангид элсэгчдийн бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа талаар Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.

Нийслэлийн хэмжээнд нэгдүгээр ангийн сурагчдыг өнөөдрөөс бүртгэж эхэлж байна. Тиймээс энэ жил зургаан нас хүрч буй сурагчдыг харъяа сургуульд нь аваачиж бүртгүүлэх шаардлагатай байгаа юм. Шинэхэн сурагчдын бүртгэл тавдугаар сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.

2016-2017 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд 623 цэцэрлэгийн 3068 бүлэгт 105085 хүүхэд хүмүүжиж байгаа юм. Тэдний 25 710 нь  бэлтгэл бүлэгт хүмүүжиж байгаа бөгөөд энэ жил зургаан нас хүрч буй хүүхдүүд нь сургуульд элсэнэ. Нэгдүгээр ангид элсэн суралцагчдын бүртгэл эхэлж байгаатай холбоотойгоор нийслэлийн Боловсролын газраас өнөөдөр сургуулиудын захирлуудад семинар зохион байгуулж байгаа юм байна.

1 дүгээр ангид бүртгүүлэх хүүхдүүд дараах материалыг бүрдүүлэх юм байна.

  • Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
  • Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний эх хувь болон хуулбар
  • 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
  • Шаардлагатай тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзнэ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ. Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон бусад төлбөр авахгүй.

 Ү.Үнэн

+ There are no comments

Add yours