Улсын ерөнхий прокурорын ажлаа хугацаанаас өмнө өгч, Хууль зүйн сайдын албан тушаалд сууж асан Д.Дорлигжавын охины нэр дээрх онц их хэмжээний хөрөнгийг өнөөдөр хэн ч сөхөхөө больж. Туркэд 2015 онд золгүй ослоор амиа алдсан охин Сингапур улсад байрладаг “Нова Ресурс” ХК-д “Нова Монголиа Корпорейшн”-ий нэр дор эзэмшиж байсан хувьцааны 30 хувийг гурван жилийн өмнө зарсан. “Нова Монголиа Корпорейшн” нь Саллин Лимитэд компанийг эзэмшдэг харин Саллин Лимит нь ZHCH Майнинг компанийг эзэмшдэг байжээ.
Борлуулсан хувьцааны нийт үнэ 1.767.857 фунт стерлинг буюу монгол төгрөгөөр таван гаруй гэж гадаадын сайтуудад тухайн үед бичиж байв.
Энэ их хэмжээний хөрөнгө мөнгө охиных нь дансанд хэрхэн орсон талаар хэн ч тайлбар мэдээлэл хийгээгүй бөгөөд одоо ч олны дунд Д.Дорлигжавын хөрөнгө байх магадлалтай гэсэн хардлага байдаг.
Зарим цахим хуудсанд түүнийг нь бичсэн байдаг юм. Тухайлбал, tsagtur.mn сайтад “Киприйн оффшорын будлианд Д.Дорлигжав АН-ын дарга байхдаа нэг орооцолдоод авч билээ. Тэр үед оффшор гэж мэддэггүй байж, үнэндээ Оросын оффшороор Эрдэнэтийн мөнгийг угаасан хэрэг байсан шүү дээ” гэсэн бол pressnews.mn-д “1999 оны дөрөвдүгээр сарын 28-нд Д.Дорлигжав “Эрдэнэт” үйлдвэрийг төлөөлөн Панам Улсын “Фиостинтернешнл инвестмент транст” компанитай нэгэн зээлийн гэрээ байгуулаад авчээ. Энэ гэрээ Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Монгол Улсын төрийн өмч буюу 51 хувийг барьцаалж 65 сая ам.долларын зээл авч, үүнээсээ 15 сая ам.долларыг нь үндсэн зээлийн таван жилийн хүүд тооцож, шууд буцааж төлөх ийм нөхцөлтэйгээр хийгдсэн байжээ. Монгол Улсын төрийн өмчийг барьцаалж байгаа бол “Эрдэнэт” үйлдвэрийн Монголын тал, захирал Д.Дорлигжав асуудлыг ТӨХ, Сангийн яам болон ОХУ-ын талд мэдэгдэн, албан ёсоор зохих зөвшөөрөл авах ёстой байсан ч мэдэгдээгүй” хэмээсэн байгаа юм. Ийнхүү нааш цааш болгосон хөрөнгө нь охиных нь нэр дээр байх магадлалтай учраас “оффшорыг шалга” хэмээн жагсаж цуглаад байгаа хүмүүс үүнийг ч бас шалгахыг шаардаасай.
ersenetiig idsen buzartai amitan,xaraal ideesei,bas eronxiilogch bolox sanaatai
ersenetiig idsen buzartai amitan,xaraal ideesei,bas eronxiilogch bolox sanaatai
ene xunii idsen uusang togtoox ymar ch bolomj baixgui,odoo erlegiin elch l shuux baix
шалгаад хууль бус гэдэг нь тогтоогдоогүй шүү дээ нэгэнт өнгөрсөн юмыг ингэх хэрэг байдаг юмуу?
Нэг нь нэг овоо гайгүй хууль нтр боловсруулаад гараад ирэхээр ингэж захиалгат нийтлэлээр дарамтладагаа болих хэрэгтэй.
Одоо охин нь нэгэнт байхгүй болсон. Ийм муухай юм ярьж бичихээ болилдоо. Яасан хүн чанаргүй балиар юм хийдэг юм бэ?
Энэ бол цэвэр явуулага байна. Өчнөөн олон жил сөхөөгүй юмыг гэнэт ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлж магадгүй гэдэгтэй зэрэгцээд ийм асуудалууд ар араас гарч байгаа. Сөрөг намынхан хийсэн хэрэг үү эсвэл энэ хүнд дургүй хүний хийсэн ажил уу гэдэг нь их л сонин байна. Иргэн би хувьдаа энэ хүний хүндэл бишэрч явдаг гэтэл та нар ингээд муу муухайгаар хэлээд байж болохгүй гэж бодож байна. Тэр үед нь шалгаад өнгөрсөн хэрэг гэж бодож байна.
Шалгагдаад тодорхойлчихсон бүр өнгөрсөн хэдэн жилийн өмнөх зүйлийг ингэж сөхөж байгаа нь яах аргагүй явуулга шиг л уншигдаж байна. Надад бол санаачилсан зүйлүүд нь ихэд таалагдсан.
яяюяяяяяяёмбөиаөи
явууллага гээд байгаа хүмүүсээ нгн мөнгийг та нараас монголын иргэдээс хулгайлсан мөнгө юм шүү дээ
Өнгөрсөн бүхнийг өнгөрсөнд нь үлдээгээд одоо байгаа зүйлээ харцгаая
Tuhain uydee shalgaad shalguulaad bolson asuudal odoo bol bur ch orhigdson asuudal. Odoogoor harj surtsgaaya
bugd l idej uudag joohon cagaa oloogui medeelel baina daa yavuulga shig
Маш тодорхой баримттай зүйлгүй байж амнаас ам дамжсан яриаг ийм болгох хэрэггүй.
Uls tor iimerhuu zuil yarihaaraa l bohir gedeg ni haragddag. Baij boloh yum bichmer yum/
Mash buduuleg niigmiin togtoltsoo odoo bolih heregtei ali hediin bolood ongorson undeslelgui medeeg
Shalgagdaad duussan bolood ongorson zuiliig ingeh hereg baihgui shudarga orsoldiii
Uiliin ur gej baidag gedeg unen l yum baina.