Бугын эвэр түүж, бэлтгэхийг хориглолоо

Ой, хээрийн түймэр болон байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ой, хээрийн бүсэд байгалийн жамаараа унасан бугын ясан эвэр түүхийг хориглосон БОАЖ-ын сайдын тушаал гарсан байна. Тодруулбал: Хаврын хуурайшилтын үед иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр байгааг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. Он гарсаар өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 35 удаагийн ой, хээрийн түймэр гарчээ.

“Түймрийн аюултай үе” буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг тодорхойлдогийг албаны сурвалжууд онцолж байна.

 

+ There are no comments

Add yours