Жендерийн ялгааг багасгах талаар санал солилцлоо

АНУ-ын Вашингтон хотноо Санхүүгийн хүртээмжийн нийгэмлэгийн Бодлого боловсруулагчдын 9 дэх удаагийн уулзалт болж байна. Уг уулзалтанд манай улсаас Санхүүгийн зохицуулах хорооны дарга, доктор С.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа юм.

 Зөвлөлдөх уулзалтад нийгэмлэгийн гишүүн орнуудын төлөөлөгчид тус тусын зах зээлд жендерийн ялгааг багасгах талаар ямар шинэчлэл хийж байгаа, цаашид хэрхэх болон тулгарч буй саад бэрхшээл, түүнийг даван туулах арга замын талаар ярилцсан байна. Мөн нийгэмлэгийн гишүүд өөр өөрийн арга туршлагыг солилцож, санхүүгийн зах зээл дэх жендерийн ялгааг бууруулахын тулд чухам ямар асуудалд ач холбогдол өгч, өргөн хүрээнд хамтран ажиллах нь зүйтэйг хэлэлцжээ.

Түүнчлэн зөвлөлдөх уулзалтаар технологийн үйлчилгээ үзүүлэгч GSMA, Африкт санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч Letshego Holdings болон MasterCard, Visa, TransferTo компанийн төлөөлөгчид үйлчилгээ, давуу тал болон санхүүгийн хүртээмжийг сайжруулах талаар явуулж байгаа үйл ажиллагааг танилцуулж, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны арга хэлбэрийг зөвшилцлөө.

1 Comment

Add yours

+ Leave a Comment