Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

Нийслэлийн Авто худалдааны цогцолборын авто машин худалдаалах зогсоолын талбайд нарны цахилгаан станц барьж байгуулах боломжийг судлах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, “Авто худалдааны цогцолбор” ОНӨААТҮГ-ын дарга О.Мөнгөшагай нар Бүгд найрамдах Франц Улсын сэргээгдэх эрчим хүчний төслийн хөгжүүлэгч, хөрөнгө оруулагч “Акуо Энержи” компанийн төлөөллүүдтэй харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.

Санамж бичгийн хүрээнд “Акуо Энержи” компани нь Нарны цахилгаан станц барьж байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийг гаргах юм. Төслийг хэрэгжүүлэх боломжтой гэж үзсэн тохиолдолд талууд урт хугацааны газрын түрээсийн болон хамтын ажиллагааны гэрээ байгуулж ажиллах аж.

Санамж бичиг байгуулах ажиллагааны үеэр хотын дарга С.Батболд “Энэ төслийг богино хугацаанд үр дүнтэй болгон гэдэгт итгэлтэй байна. Манай хотын хувьд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нарны эрчим хүчийг ашиглах тодорхой алхам эхлүүлэх хэрэгтэй. Энэ төсөл үлгэр жишээ болно гэдэгт найдаж байна” хэмээн “Акуо Энержи” компанийн төлөөллүүдэд хэлж байлаа.

+ There are no comments

Add yours