Thursday, April 18 2024

Онцгой байдлын албаны дотоод шалгалт эхэлжээ

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор харьяа салбар, нэгжүүд, салбаруудад иж бүрэн болон биелэлтийн шалгалт хийх нэгдсэн хуваарь батлагдсан билээ.

Уг хувиарын дагуу өнөөдрөөс эхлэн нийслэлийн хүрээний анги байгууллагад хийх иж бүрэн шалгалтыг эхлүүллээ. Шалгалтыг  Нийслэлийн Аврах ангиас эхэлж байгаа бөгөөд энэ сард батлагдсан хуваарийн дагуу Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багахангай, Хан-Уул, Чингэлтэй  дүүргийн Онцгой байдлын хэлтсүүд иж бүрэн шалгалтад хамрагдах юм байна.

Сэтгүүлч Ү.Үнэн

+ There are no comments

Add yours

You May Also Like: