Сайн байцгаана уу. Та бүхэнд ээлжит шинэ тэмдэглэлээ хүргэж байна. 90-ээд онд манай нийгэм ямар тайван, хүмүүсийн харилцаа нь ямар сайхан байсныг санаж байна уу?❤️
Энэ Японд яг л тэр цаг үе шиг тайван юмаа. Энэ гайхалтай цэвэр цэмцгэр орчиноо дагаад хүмүүсийх нь үйл хэрэг, сэтгэл санаа нь хүртэл тийм сайхан тайван байдаг бололтой ?
Өглөө бүр хөгшид буурлууд нь цэцэрлэгт хүрээлэндээ алхалт хийгээд л…
Хүүхдүүд нь эрүүл аюулгүй орчинд өсч буйг нь харахаар сайхан санагдах юмаа. Ээж нар нь зүлгэн дээр бүтээлгээ дэлгээд элдэв амттан хүүхдүүдийнхээ өдрийн ундыг нь бэлдээд тавьчихсан сууж байгаа дүр зураглал энд тэндгүй харагдах юм. ???
Тэдний хэрэглэж байгаа хүнс нь, идэж байгаа хоол нь хүртэл эрүүл хүнс ногоонууд байдаг гээд бодохоор бас л гайхалтай юм шүү??
Яг л тод өнгө өнгийн харандаагаар будчихсан юм шиг бүх л зүйлс нь их өнгөлөг болохоор Японд зураг дарахад хүртэл элдэв эппэкт хэрэглэх шаардлагагүй зураг өөрөө их өнгөлөг гарах юм. ?☀️??
Нөгөө нэг “Амьдрал өөрөө тайз” гэдэг нь Японд л тохирох үг бололтой хэхэ
Яг үнэнг хэлэхэд Япон улсыг бусдад муугаар ярья гэсэн ч муулах өө одоогоор нэг ч олдсонгүй ээ.?
Хөгжилтэйгөөр нэг муу зүйлийг нь хэлье гэвэл дэндүү ёсорхог хүмүүс байдаг нь л жаахан муу юмдаа хэхэ ???? ???✌️
Зураг бүрийг тухлан үзээрэй^^
Хичнээн хүн утсаа ширтэж байгааг тоолоорой хэхэ. Метронд бол утсыг жинхэнэ ширтдэг улс юм билээ. Зарим нь ном уншина. Зарим нь унтана. Хамгийн сонин нь яаж ч унтсан бай.. Буух буудал нь ойртоод ирэхээр зөнгөөрөө сэрчихдэг агуу хүмүүс байна билээ ?
Хамгийн сонин нь 12:40д нэг ч хүнгүй байсан метроны буудал хоёрхон минутын дотор битүү хүнтэй болчихсон гээд боддоо.. Яагаад гэвэл метро нь яг цагтаа ирдэг тул хүмүүс нь хүртэл яааралгүй цагт нь тааруулаад л ирчихдэг юм билээ. Үнэн амар?
Эсвэл Сакура цэцэгсийн ертөнцөөр аялахуу хэхэ. Түр баяртай…
chi ooroo l gaihaad bishreed yavj baildaa.