Монгол залуугийн аялалын тэмдэглэл-9

Сайн байцгаана уу. Та бүхэнд ээлжит шинэ тэмдэглэлээ хүргэж байна. 90-ээд онд манай нийгэм ямар тайван, хүмүүсийн харилцаа нь ямар сайхан байсныг санаж байна уу?❤️
Энэ Японд яг л тэр цаг үе шиг тайван юмаа. Энэ гайхалтай цэвэр цэмцгэр орчиноо дагаад хүмүүсийх нь үйл хэрэг, сэтгэл санаа нь хүртэл тийм сайхан тайван байдаг бололтой ?
Өглөө бүр хөгшид буурлууд нь цэцэрлэгт хүрээлэндээ алхалт хийгээд л…
Хүүхдүүд нь эрүүл аюулгүй орчинд өсч буйг нь харахаар сайхан санагдах юмаа. Ээж нар нь зүлгэн дээр бүтээлгээ дэлгээд элдэв амттан хүүхдүүдийнхээ өдрийн ундыг нь бэлдээд тавьчихсан сууж байгаа дүр зураглал энд тэндгүй харагдах юм. ???
Тэдний хэрэглэж байгаа хүнс нь, идэж байгаа хоол нь хүртэл эрүүл хүнс ногоонууд байдаг гээд бодохоор бас л гайхалтай юм шүү??
Яг л тод өнгө өнгийн харандаагаар будчихсан юм шиг бүх л зүйлс нь их өнгөлөг болохоор Японд зураг дарахад хүртэл элдэв эппэкт хэрэглэх шаардлагагүй зураг өөрөө их өнгөлөг гарах юм. ?☀️??
Нөгөө нэг “Амьдрал өөрөө тайз” гэдэг нь Японд л тохирох үг бололтой хэхэ
Яг үнэнг хэлэхэд Япон улсыг бусдад муугаар ярья гэсэн ч муулах өө одоогоор нэг ч олдсонгүй ээ.?
Хөгжилтэйгөөр нэг муу зүйлийг нь хэлье гэвэл дэндүү ёсорхог хүмүүс байдаг нь л жаахан муу юмдаа хэхэ ???? ???✌️
Зураг бүрийг тухлан үзээрэй^^

 

Хичнээн хүн утсаа ширтэж байгааг тоолоорой хэхэ. Метронд бол утсыг жинхэнэ ширтдэг улс юм билээ. Зарим нь ном уншина. Зарим нь унтана. Хамгийн сонин нь яаж ч унтсан бай.. Буух буудал нь ойртоод ирэхээр зөнгөөрөө сэрчихдэг агуу хүмүүс байна билээ ?

Японд цаг цагаараа л байдаг нь гоё санагдсан. Метро нь яг цагтаа ирнэ. 12:42т ирэх метро хэдэд ирэх нь үү харсан чинь яг цагтаа ирсэн шүү ?
Хамгийн сонин нь 12:40д нэг ч хүнгүй байсан метроны буудал хоёрхон минутын дотор битүү хүнтэй болчихсон гээд боддоо.. Яагаад гэвэл метро нь яг цагтаа ирдэг тул хүмүүс нь хүртэл яааралгүй цагт нь тааруулаад л ирчихдэг юм билээ. Үнэн амар?

 
Метронд явж байхад өртөө болгон дээр хаана ирж байгааг зарлахаас гадна.. Хаалга болгоны дээр дэлгэц бий. Тэнд хаана явж байгааг харуулна. Би яг одоо тэр Токёо дээр явж байна. 4 минутын дараа Канда гэдэг газар очих нь байна. Ийм амар ??
Энийг би эмээгийн авдар гэж нэрлэсэн хэхэ. Энэ их гоё эд. Дотор нь ачаагаа хийгээд явчиж болно. Тэгээд тухайн хотоороо зугаалж байгаад Маргааш нь буцахдаа ирээд ачаагаа авчиж болно. ? мэдээж төлбөртэй. Метро болгоны буудал дээр бий ?
Зөвхөн эмэгтэйчүүд суух метро ?? бас л янзтай байгаа биз хэхэ
 
Таньдаг 2 найзтайгаа тааралдав ✌️?? манай 2 их од. Хэхэ
Метроны хаалга нээгдэхтэй зэрэгцээд энэ хамгаалалтын хаалт бас нээгдэнэ. Энэ Япончууд Хүний аюулгүй байдлын төлөө бүхий л чадлаараа ажилладаг хүмүүс гэдгийг энд алхам бүртээ анзаарч харах боломжтой ??❤️
Японы өнгө аяс энэ зурагнаас харагдаж байгааздээ?
Мантуун бууз. Гэхдээ дэндүү амттай. ?
Японд гудам болгоны шонгын мод нь өөр байдаг юм билээ. Нэг гудам эргээд л шал өөр гэрэлтүүлэг хэв маягтай шон гараад ирнэ. Тэр нь бас л анхаарал татаж чаддаг.?

Уададада. Хөөрхөн байгааз хэхэ? яг л амьд юм шиг.
Кантнерн байр. Энд тэндгүй харагдана. ?
Энэ залуу гар урлалын зүйл хийж түүнийгээ заран замын зардлаа хийж аялаж явдаг нөхөр байсан. Хүн бүр л дотроо ингэж аялаж явахыг хүсдэг байх тиймээ 🙂 Даанч бодлоо бодит болгож чаддаг нь ховор юмдаа.
Кинон дээр энэ дээгүүр харайгаад л гүйгээд явчихдаг тэ хэхэ. Эд нар чинь нэг ёсондоо метроны кондуктарууд гэсэн үг. Хаашаа явах тасалбараа автомат машинаас аваад л ийш нь шургуулаад дотогш нэвтэрч метрондоо суугаад л яваад байна шүү дээ ???
Анх ирээд метроны буудал дээр буугаад харвал маш их хүнтэй толгой эргэм учир нь олдохгүй газар шиг санагдана. Нэг сайхан амьсгаа аваад бодлоо цэгцлээд эргэн тойрноо ажиглаад үзвэл таны хаашаа явах болон хаана юу байгаа зэргийг эдгээр самбар дээр тодорхой заасан байгааг та олж харах болно. Тэр үед та өөрийгөө Яг л Матрикс болчихсон юм шиг мэдрэх болно хэхэ ?
Нөгөө нэг хурдны галт тэрэг чинь дотроо олон янз. Зарим нь ийм тансаг шал нь хивстэй. Үнэн саакаа хэхэ.
Хараагүй хүн нохойтойгоо явж байна. Метроны ажилтан очих газар нь хүргэж өгөх гээд хөтлөөд явж байна ? лийпт хүлээж байх үе.
Орон сууцны лийптний дотор хэсэг. Нүүлт суулт хийхэд эд хогшил эвдэрч гэмтэхээс сэргийлж лийптний хананд ийм зөөлөвч хийсэн байх шиг байна ???
Японы Рола гээд алдарт модель хүүхэн. Усан толгойтой гэдгээрээ бүр их алдартай юм билээ хэхэ. Түүний тэр талаар нь бүр нэвтрүүлэг хийгддэг юм гэсэн ? (та нар юу гэж бодож байна) :>
Метроны буудал болгон өөрийн гэсэн цагтай байдаг юм билээ. Нэгнээ олохгүй байгаа хүмүүс эсвэл цаг товлож болзож байгаа хүмүүс тэр буудлынхаа цагны доор уулзья гээд болздог юм билээ. Хэхэ ❤️
 
Дэлгүүрт харав ? юу гэж байгааг хардаа хэха.
Энэ хөөрхөн туулайг магадгүй зүгээр нэг оршин суугч өвөө хийж энд тавьсан ч байж болох юм. Иймэрхүү хөөрхөн зүйлсийг энд зөндөө олж харна ?❤️
 
Нарны цаг. Өөрийнхөө сүүдрээр цаг хэд болж байгааг мэдэх боломжтой. Сонирхолтой байгааз хэхэ. Энэ Зүгээр орон сууцны тоглоомын талбайд байсан юм. ??
Кинон дээрээс энийг зөндөө харж байсан биздээ ✌️ энийг нэг хэрэглэж үзэх юмсан гэж их боддог байж билээ хэхэ.
Цэцэрлэгийн хашаанд ургаж буй цэцэгсийн нэг^^.Умэ гээд гашуун жимс ургадаг модний цэцэг байна. Тэр жимсээр нь умэ боуши ,умэ шу гээд дарс хийдэг.
Шууданч ажлаа хийж явна. Энд тэрэг ингээд түрээд явах тийм ч хүндрэлтэй биш. Яагаад гэвэл зам нь саак болохоор ?
Дэлгүүр болгон дотор ийм принтерь байдаг юм билээ. Өөрөө өөртөө үйлчилнэ ??
Бороотой өдөр халуун коппе уугаад л алхах саак биш гэжүү ^^.
Орон сууц болгон дотроо ийм өөртөө үйлчлэх угаалгын газартай байдаг юм билээ.. Хувцсаа угаагаад авсан. Хэха.
Хогоо ангилж хаяна. Үүнээс гадна хажууд нь энэ шиг өөр цэгүүд эгнээд хамт байж байгаа ???зүгээр л бүх зүйлс нь цэгцтэй журамтай ?
 
Номын дэлгүүр^^
Гудманд хаа сайгүй ийм газрын зурагнууд тааралдана. Таныг хаана байгааг хэлэхээс гадна. Очих газар чинь хаана байгааг хүртэл эндээс харах боломжтой^^.
Энэ их гоё газар. Зайрмагаа хийхдээ дуулж хийж өгдөг хэхэ. Сонирхолтой байгааз ❤️✌️??
Дуунд бүтсэн зайрмаг^^
Шинэ залуу хамтлагууд өөрсдийгөө таниулж энд ирж их дуулна. Хүмүүс ч их үзнэ 🙂
Дэлгүүрт хүртэл тооцоогоо автомат машинд төлдөг болчиж.. Зүгээр л энд бүх зүйлс илүү хялбар. Амьдрахад илүү л амар болоод байх юм.. Сайхан ч юмдөө ?
Зиак аялал таалагдаж байна уу^^Дараа удаа хэдүүлээ амьтадын ертөнцөөр аялах болноо за^^
Эсвэл Сакура цэцэгсийн ертөнцөөр аялахуу хэхэ. Түр баяртай…
Бичсэн: Золоо

1 Comment

Add yours

+ Leave a Comment