Марк Безүйжэнд хүндэт жуух бичиг гардуулжээ

Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ны өдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Марк Безүйжэн болон холбогдох төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтын үеэр Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” -ийн жилийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.

 Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Mark Bezuijen-д Монгол улсын байгаль орчныг хамгаалах асуудалд өндөр хувь нэмэр оруулсанд талархал илэрхийлж “Хүндэт Жуух” бичиг гардуулжээ.

Уулзалтын дараа “Хөвсгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн нэг жилийн ажлын тайлангийн уулзалт хэлэлцүүлэг болж төслийн оролцогч талуудад төслийн жилийн явц үр дүн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж хэлэлцүүлэг хийлээ.

 

+ There are no comments

Add yours