Ангийн захирагч нарын шилийг ахлах мэргэжилтнүүд “ХАЗАВ”, Баасан гаригт…

Нэмэгдэхүүний байрыг өөрчлөвч, нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй гэдгийг мэдэхгүй монгол хүн байхгүй биз. Тэгвэл ийм байдал Зэвсэгт хүчин Жанжин штабд л болж байх шиг. Баасан гарагт хуралдсан Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар ангид нь хэрэг, зөрчил гарсан дарга нараа албан тушаалаас нь чөлөөлж  алдаа гаргахааргүй дарга нараа томилсон юм байх. Энхийн цагт, сургалтын үеэр байлдааны зэвсэгт өртөж амиа алдсан, хүнд гэмтэж шархадсан алба хаагчдын асуудлыг хэрхэн шийдвэрлэж, хэнд ямар арга хэмжээ авах бол хэмээн олон нийт  хүлээж байгаа болохоор арга хэмжээ авагдлаа гэхээр талархах нь зүйн хэрэг.

Тиймээс өнгөрсөн баасан гарагт хуралдсан Зэвсэгт хүчин Жанжин штабын Төрийн албаны салбар зөвлөлөөс үүссэн асуудалд буруутай захирагч нартаа арга хэмжээ авч, албан тушаалаас нь чөлөөлсөнийг таашаан хүлээж авч буй бололтой.  Хоёр хүний амь, найман хүний эрүүл мэндээр хайнга байдлаараа “Туг тахисан” учир Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүний оронд Зэвсэгт хүчний Жанжин штабын Ажиллагааны удирдах газрын Сургалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Сүх-Очирыг томилжээ. Ойрын эх сурвалжийн өгүүлсэнээр Сүх-Очир нь ЗХЖШ-ын дарга асан Ц.Бямбажавын ойрын танил гэнэ. Ц.Бямбажав генерал ЗХЖШ-ын даргаар ажиллаж байхдаа өөрийн туслахаар ажиллуулах гэж байгаад болин ЗХЖШ-ын Ажиллагааны удирдах газрын Сургалтын хэлтсийн мэргэжилтэн болгож байж. Мөн Сүх-Очирыг ангийн захирагчаар томилогддог өдөр буюу өнгөрсөн баасан гарагт Ц.Бямбажав генерал ЗХЖШ-ын дарга Д.Даваатай уулзаад явсан талаар ч мэдээлэл бидэнд ирсэнийг дурдахгүй өнгөрч чадсангүй.

            Энэ өдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагч хурандаа Д.Жигжидсүрэнг мөн үүрэгт ажлаас нь чөлөөлөх талаар яригдаж байсан ч өнөөдрийг хүртэл чөлөөлөөгүй байгаа гэнэ.  Энэ эрхэм хурандаа өөрийгөө Батлан хамгаалахын сайд асан Ажнай Бат-Эрдэнийн хүн гэж хэнээс ч нуухгүй ярьж явдаг нэгэн гэдэг. Өмнөговийн Зэвсэгт хүчний 167 дугаар ангийн захирагч байх даа ажнай сайдынхаа итгэлийг олсон тухай жиг жуг байдаг. Мөн хурандаа Д.Жигжидсүрэнгийн эхнэр нь ЗХЖШ-ын дарга асан Ц.Бямбажавтай хамаатан ч гэж яригддаг. Хурандаагийн эхнэр Сэлэнгийн Алтанбулагийн хилийн боомтод ажилладаг болохоор 186 дугаар ангийн захирагч баасан гарагт тийшээ явж эхнэрээ авч ирж, ням гарагт хүргэж өгдөг гэж ангийнх нь офицер ахлагч нар ярих. Хамгийн гол нь офицер, ахлагч нар нь “шатахуунгүй” гэдэг шалтгаанаар хотоос Говил руу явган л таваргаж байгаа нь хөөрхий.

 2017 оны 2 дугаар сарын 14-нд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг Эрдэнэтэд ирэхийн өмнө тус ангийнхан их цэвэрлэгээ хийж. Гэтэл энэ үед 19 настай хугацаат цэргийн албан хаагч гар гранатын гал олж, түүнийгээ оролдож байгаад тэсэлж хүнд гэмтсэн хэрэг гарсан юм. Гар гранатын гал тэсэлсэн хугацаат цэргийн албан хаагч хоёр нүд, гарандаа хүнд гэмтэл авсаныг яаралтай мэс засалд оруулсанаар амь насыг нь аварсан гэдэг. Харамсалтай нь энэ байлдагчийн амийг нь аварч чадсан ч ертөнцийн нарыг дахин харахгүй болсон гэдгийг эмч нар хэлж байгаа.

Гэтэл хүний эрүүл мэндээс илүү албан тушаалдаа хайртай тус ангийн дарга нар уг асуудлыг Батлан хамгаалах яамдаа мэдэгдэлгүй тас дарахыг илүү үзэж. Учир нь энэ хэрэг гарсаны маргааш нь тус ангид Батлан хамгаалахын сайд ажлаар очсон ч түүнд ЗХЖШ-ын дарга Д.Даваа болсон хэргийн талаар хэлээгүй байсан бололтой. Батлан хамгаалахын сайд саяхан л нэргүй мэдээллийн дагуу энэ хэргийн талаар сонсч, тодруулсанаар хэргийг ил болгож, том толгойтой даргад хариуцлага тооцохыг ЗХЖШ-аас шаардсан бололтой. Харамсалтай нь сайдын үгийг тоолгүй өнгөрүүлсөн ЗХЖШ-ын удирдлага уг хэргээс хоёр сарын дараа мөн л хээрийн сургуулилалтаар дахин гранат дэлбэрч энэ удаа хоёр алба хаагч амиа алдаж, найман хүн хүнд, хөнгөн шархадсан юм.

Аливаа албан тушаалд ар өврийн хаалга сахигчдыг ажиллуулдаг. Татаас түлхээс, дэмнээсээр нэгнийгээ “өөд нь татаж”, албан тушаал өгдөг байдал газар авч, адаг сүүлдээ алба хаагчдын амь насаар “тоглодог” болсны том жишээ нь энхийг сахиулах ажиллагаанд яваад амьд ирсэн атлаа эх орондоо бэлтгэл сургуулилт дээр амиа алдаж байгаа энэ байдал харуулж байна. Энэ талаар ч Батлан хамгаалахын сайд нэг биш хэвлэлээр ярьж, Зэвсэгт хүчний салбар шат шатандаа хүнд суртал ихтэй, алба хаагчдаасаа илүү албан тушаалын хэнээрхэл газар аваад байгаа тухай, энэ байдал нь даамжирсаар хүний амь эндэхэд хүрч байгааг сөхөж байв.

ЗХЖШ-ын Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар бас нэгэн ангийн захирагчийг албан тушаалаас нь халж, ажлыг нь өөрчилсөн байна. Энэ бол байлдагчийнхаа хөлийг хөлдөөж зугаацсан харуулын ахлагчтай Зүүнбаянгийн 336 дугаар ангийн захирагч хурандаа Б.Батням байв. Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч хуандаа Б.Батнямын оронд ЗХЖШ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн Т.Лодойдамбыг томилжээ. Бидэнд ирсэн мэдээллээр Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн шинэхэн захирагч хурандаа Т.Лодойдамба Өвөрхангай аймгийн уугуул юм байна. УИХ-ын гишүүн Я.Содбаатартай 10-н жилийн нэг анги, Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч, улсын байцаагч хошууч генерал З.Болдбаатарын хүн гэдгийг нь ЗХЖШ-аар л нэг ярьдаг юм билээ.

Ийм л томилгоо өнгөрсөн баасан гарагт Зэвсэгт хүчин жанжин штабын Төрийн албаны салбар зөвлөлөөр хэлэлцэгдэж, томилогдож. Өчигдөр томилогдоод өнөөдөр ажил сайжраад явах нь юу л бол. Хугацаат цэргийн алба хаагчийнхаа хөлийг хөлдөөж хөгжлийн бэрхшээлтэй болгодог, байлдагч нь барьж байсан барилга дээрээс унаж, амиа алдах шахдаг, ангийн захирагч нь хүртэл алба хаагчаа хутгалчихдаг гашуун түүх хоёрхон жилийн өмнө Зэвсэгт хүчний 336 дугаар ангид гарч байсныг сэтгүүлчид мартаагүй. Тиймээс харж л байхаас, Зэвсэгт хүчний анги, салбаруудыг цаашид хэрхэн ажиллахыг нь. Тэгэхгүй бол Говьсүмбэрт танк онхолдож хүний амь үрэгдсэн, Налайхын 337 дугаар ангийн “Ми-8” нисдэг тэрэгний осол шиг замхраад мартагнуулчихвал яах юм. Тиймээс энэ мэтээр үргэлжлэн сурвалжлах зүйл олон байна. Өөрөөр хэлбэл, үргэлжлэл бий…

Сэтгүүлч С.Баяр

6Comments

Add yours
  1. 1
    Anonymous

    Saxaltai uvgun Byambajavin unetei “zovolgoo”-g avsaaraan baigaad l tetgevertee garax ni dee ene Davaa gedeg xun.

  2. 2
    Anonymous

    Одоо бригадын захирагч бригадын генерал Гансэлэм, хээрийн гаралтад хяналт тавиагүй бригадын генерал Доржсүрэн нарыг ажлаас нь чөлөөлөхгүй бол шүүхэд хандана гээд сая хусуулсан Өлзийбаяр нь ярьж явна лээ…

    • 3
      Anonymous

      Цаадах чинь чамайг бодвол хүн.. Хэзээ ч тэгж элдэв хов баздаггүйг хэдэн жил хамт байсаных сайн мэдэх юм байна. Чи харин армийнх бололтой. Дэлгэцний цаанаас новшрох хэрэггүй л баймаар…

      • 4
        Anonymous

        Үнэг Доржсүрэнгийн гавар Өллзийбаяр ч олигтой эр хүн ч биш дээ… Хөгийн баагий. Сьерра Леонд яаж новширч явсанаа санаарай.

  3. 5
    Anonymous

    Энэ 2 баагийгаар туг тахиад өнгөрөхгүй байгаасай л гэж найдахаас… Даваа бөх 2 өөрсдөө ямар хариуцлага хүлээхийг л харъяа.

Leave a Reply to Anonymous Cancel reply