Энэтхэг Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд өнөөдөр  Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабуг хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Суреш Бабу хоёр орны уламжлалт, найрсаг харилцаа өргөжиж байгааг тэмдэглээд Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол Улсад айлчлах үеэрээ 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болж, энэ зээлийг газрын тос боловсруулах үйлдвэр барих шийдвэрийг Монгол Улсын Засгийн газар гаргасныг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Тэрээр төслийн үр өгөөж, ач холбогдлыг өндрөөр үнэлж байгаа бөгөөд цаг алдалгүй хэрэгжүүлэхийн чухлыг энэ үеэр онцоллоо.

Уулзалтын төгсгөлд талууд Энэтхэгийн Засгийн газрын тэтгэлгээр сургах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх, Засгийн газрын удирдах түвшний албан тушаалтнуудын дунд богино хугацааны танилцах аяллыг зохион байгуулах, хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох зэрэг өргөн хүрээний асуудлуудыг хөндөн ярилцаж, хамтран ажиллахаа илэрхийллээ

+ There are no comments

Add yours