Шугам хоорондын заагт гэмтэл гарчээ

Шугам хоорондын заагт гэмтэл гарчээ

Налайх дүүргийн нутагт байрлах, Улаанбаатар хотын ундны усны шугамд гэмтэл гарч, их хэмжээний ус цацран гарсан юм. Тодруулбал: Тус бүсэд  рашаан булаг олонтой. Тиймээс газар гэсэх, хөлдөх үеэр шугамын тохиргоо алдагдаж хөдөлгөөнд ордог гэдгийг албаны эх сурвалж  мэдээллээ.

Уг газарт  цэвэр усны шугамын заагт гэмтэл гарсан байна. Гэмтэл гарсан ган шугамыг 1988-1989 онд ашиглалтад оруулсан ба эл шугамын эдэлгээний хугацаа 40-50 жилээр хэмжигддэг юм байна. Цэвэр усны ган шугамд гарсан гэмтлийг ням гаригийн 12 цагийн үед  бүрэн засварлаж дуусчээ.

Сэтгүүлч Ү.Үнэн

Leave a Reply

Your email address will not be published.