Монгол залуугийн аялалын тэмдэглэлээс-10

Япон улсын амьтадын ертөнцөөр аяласан зарим зурагнуудаас түүвэрлэн оруулж байна.  🙂
Ер нь ингээд л аялаад явж байх шиг сайхан зүйл гэж үгүй юм билээ. Ингээд бодохоор нөгөө үүргэвчтэй аялалын Ганхүү ахыг бодохоор атаархмаар ч юм шиг их улсаар аяласан хүн шүү тиймээ хэхэ^^ Залуу гэлтгүй бүгдээрээ боломж бололцоо байвал аялаад л байдаг юм шүү залуусаа. ???
Амьдрал бол аялал^^ хамтдаа аялцгаая ❤️

Нара гэдэг хот. Бугаараа алдартай. Бугатай уулзах гэж зорьж ирэв^^ Японд хот болгон нь өөрийн гэсэн өнгө аяс үзэх сонирхуулах зүйлтэй байдаг юм билээ. Энэ Нара гээд хот их гоё тайван санагдсан.

Зургаа авхуулаад сурчихсан^^ намайг таниад та нөгөө Золоо юу? Гээд байсан гээд боддоо. Хүний хэлээр ярьдаг юм билээ? (joke)

Өө ингээд л хүмүүстэйгээ хамт алхаад явж байдаг юм билээ хэхэ. Манай хотод ч бас урьд нь уг нь ингээд явдаг л байсансан 🙂

Ийм бичен шиг юм авч өгдөг юм билээ. Ядаж байхад их гоё амттай юм билээ. Азтай буганууд хэхэ ?

Эндээс эхлээд далайн амьтадын ертөнц эхлэж байна. Нөгөө буга байсан хотоос чинь өөр хот шүү. хэдий хол ч гэсэн метро байдаг болохоор хурдан хурдан нэг хотоос нөгөө хотруугаа оччихдог нь саак санагдсан.

Үзэсгэлэнтэй.

Миний гартай нийлэмжтэй харагдаж байгааздээ хэхэ.

Немо ?

 Ойроос харахад сүрдэм харагддаг юм билээ. Зурагт, Киноноос л харж байсан амьтан шүү дээ. 🙂

Доод талаасаа 🙂

Хэхэ инээдтэй царайтай 🙂)

Зэрлэг том ?

Хөөрхөн…

Дэлхий дээр 2 төрлийн оцон шувуу байдаг. Нэг нь шилний цаана харагдаж байна. Нөгөө нь харин шилний наана байна ?

Үзэсгэлэнтэй. ?

Бид 2-ын дунд асар зузаан шил байгаа.

Далайн морь ?

Эндээс бас нэг өөр хотын амьтад эхэлж байна. Ямар амьтад вэ гэдэг нь ойлгомжтой биздээ хэхэ.

Энэ нэг хачин нөхөр чинь юундаа зураг аваад байгаан болоо.. Гэсэн янзтай сууж байгааздээ 🙂)

Ингээд л явж байдаг юм билээ.

Нэгнийхээ бөөсийг түүж байна хэхэ.Эднийг ажиглаад байхад яг л хүмүүс шиг хоорондоо муудалцана. Зодолдоно. Нэгнээ өмөөрнө. Нэгнээ өднө 🙂) яг л хүмүүс шиг байдаг юм билээ хэхэ

Сармагчин харахын тулд манайхаар бол Богд уулруу гарч байгаа юм шиг нэг уулруу алхаж гардаг юм билээ. Дээр нь дүүрэн сармагчин байсан хэхэ.

Хот хооронд байдаг энгийн метроны жолоочын бүхээг. Яг одоо 120км хурдтай явж байх шиг байна. Харж байна уу 🙂

ХОЛЛИВҮҮД

Сонгодог загвар. Энэ нөхрийн саваа.. Миний гар 2-ын хэн нь дийлэх бол ?

Идэж л явна^^. Манай зайрмагны газрууд арай л гороо юу айн ?

Хулсан ой. Бас нэг өөр ертөнцтэй газар. ^^ нүдээрээ харвал илүү гоё.

Нөгөө нэг далайн аквурамны шил ийм зузаан байдаг юм билээ.. ?

Далайн гүнж энд байгаа боловуу ??

Ээлжит хоногоо өнгөрөөх байр 🙂

Нохойны салон хэхэ..

5 саяын үнэтэй муурын зулзага ?

Японд хүмүүс нь хачико нохой их тэжээдэг юм билээ. Яагаад гэвэл… Учрыг нь мэднэ биздээ тэ^^

Хүүхдүүд шиг нохойгоо ингээд тэргэн дээр түрээд явж байдаг юм билээ…

Энэ юу вэ :> таагаарай…

Та нарт гоё шар шувуунуудтай капе орж үзүүлье гээд очсон чинь харамсалтай нь хаалттай байж таарлөө ?

Дуусчихлаа хэхэ. Зөндөө зураг байсан ч шилж байгаад зарим сонирхолтойг нь оруулсан шүү^^ ер нь Японд үзэх юм дуусахгүй их юм билээ.. )^o^(
Бүгдээрээ Япон орноор аялаж өөрсдийнхөө нүдээр энэ гайхалтай зүйлсийг үзээрэй гэсэн ерөөлөөр өнөөдрийн тэмдэглэлээ өндөрлье ^^  ?

 

Бичсэн: Золоо

+ There are no comments

Add yours