Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 10 хоногийн дараа тодорно

Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид 10 хоногийн дараа тодорно

Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно. Хуулийн дагуу нэр дэвшигчдийг тодруулах хугацаа 10 хоногийн дараа буюу тавдугаар сарын 2-оос эхэлнэ. Харин Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана гэж хуульд заасан.

 Тиймээс намууд энэ удаагийн Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хүнээ ирэх арав хоногийн дотор тодруулж, Сонгуулийн ерөнхий хороо тавдугаар сарын 2-6-ны өдрүүдэд нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авах юм.

Харин сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсний дараа ажлын тав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ний дотор  нийтэд мэдээлэх бөгөөд нэр дэвшигчийг бүртгэхгүй байх үндэслэл байхгүй бол нэр дэвшигчдэд тавдугаар сарын 27-ны өдөр үнэмлэх олгох юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Н.Энхбаяр: Нүүрсний хулгайд холбогдсон хүмүүст хатуу хариуцлага тооцох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаад гарч ирэх үеэр нь үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор цөөн асуултад хариулт өглөө. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр,...