Монгол Улс, БНСУ-ын ГХЯ хоорондын Консулын IX зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо өнөөдөр болов. Консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, солонгосын талын төлөөлөгчдийг тус улсын ГХЯ-ны Гадаадад байгаа солонгос иргэд, консулын асуудал хариуцсан Элчин сайд Хан Донг-ман нар тус тус тэргүүлж оролцов. Энэ удаагийн консулын уулзалт үеэр хоёр тал консулын харилцааг хөгжүүлэх, хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдыг нэмэгдүүлэх, тус тусын иргэдэд тулгамдаж байгаа асуудлаар өргөн хүрээтэй санал солилцож, зарим чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахаар тохиролцов. Үүнээс гадна иргэд зорчих нөхцлийг шат дараатай хөнгөвчлөх үүднээс иргэдэд олон удаагийн виз олгох нөхцлийг өргөжүүлэхийн зэрэгцээ визийн хугацаа хэтрүүлэх, хууль ёсоор оршин суух иргэдийг нэмэгдүүлэх замаар зөвшөөрөлгүй оршин суух тохиолдлыг бууруулах талаар санал солилцлоо.
Солонгосын талаас хөрөнгө оруулагчдад оршин суух зөвшөөрлийг 1-3 жилээр олгох, төрийн бус байгууллагын гишүүдийг ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх, нийгмийн даатгалын хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар санал тавилаа.
+ There are no comments
Add yours