Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын баталсан сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Төв архивын газраас “Архив, албан хэрэг хөтлөлт” сэдэвт сургалтыг Нийслэл дэх дүүргүүдийн цагдаагийн хэлтсийн архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан алба хаагч, ажилтнуудад явуулсан байна.
Сургалтад хамрагсдад Хөтлөх хэргийн нэрийн жагсаалт боловсруулах, баримт бичгийн стандартууд, ангилан төрөлжүүлж хэрэг бүрдүүлэх арга зүй, баримтуудыг цахим хэлбэрт шилжүүлэх арга зүйн талаар мэдээлэл өглөө. Сургалтын төгсгөлд алба хаагч, ажилтнуудад Сертификат олгожээ.
+ There are no comments
Add yours