“Хөдөлгөөнт оффис” үйлчилгээг нэвтрүүлжээ

    Сүхбаатар дүүрэгт өнөөдрөөс эхлэн “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулж төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх ажлыг эхлүүллээ.

Дүүргийн Засаг даргын 2017-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөр, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг ийнхүү “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан хүргэж байгаа ажээ.

“Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсч, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгөх гэх мэтчилэн олон талын ач холбогдолтой. Дүүргийн хэмжээнд эхэлж байгаа “Хөдөлгөөнт оффис” өнөөдөр 1-5, 11-15 хороонд ажиллалаа. Ирэх долоо хоногт 6-10, 16-19 хороонд ажиллана. Энэхүү арга хэмжээг Засаг дарга улиралд нэг удаа, Засаг даргын орлогч, ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга нар сард нэг удаа 1-20 хороонд ажиллах ажээ.

 

+ There are no comments

Add yours