ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН Ц.ТҮВШИНТӨГС ХАС БАНКИЙГ ШҮҮХЭД ӨГЧЭЭ

 Хас банкийг шүүхэд өгсөн гэнэ. Нэхэмжлэгч нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс. Мэдээж хариуцагчаар нь Хас банк оролцож буй бөгөөд шүүх бүрэлдэхүүн хэргийг хэзээ хэлэлцэх нь одоогоор тодорхойгүй байна. Ц.Түвшинтөгс гавьяат нэхэмжлэлдээ хэрэг учраа тодорхой тусгаж өгсөн бөгөөд асуудлыг шуурхай шийдвэрлүүлэхийг хүсч буй аж. Харамсалтай нь хариуцагч Хас банкнаас элдэв шалтаг шалтгаан гаргаж шүүх хурлыг удаа дараа хойшлуулсаар жилийн хугацааг өнгөрүүлжээ.

Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс  одоогоос гурав дөрвөн жилийн өмнө 125 сая төгрөгийн үнэтэй орон сууц худалдаж авахаар болсон юм байна. Төлбөрийн 25 сая төгрөгийг бэлнээр төлсөн бөгөөд үлдсэн 100 сая төгрөгийг Хас банкинаас зээлсэн гэнэ. Зээлийн эргэн төлөлтийг 10 жил байхаар гэрээнд заажээ. Зээл авах үед долларын ханш 1000 гаран төгрөг байсан аж. Үүнээс хойш долларын ханш жилээс жилд өссөөр Ц.Түвшинтөгс Хас банкинд 300 орчим сая төгрөг төлөөд байгаа юм байна. Тийм хэдий боловч долларын ханшны зөрүүнээс шалтгаалан нэмж 200 орчим сая төгрөгийг банкинд төлөх шаардлагатай болоод байгаа аж.

Өнөөдөр долларын ханш 2422 төгрөгт хүрээд байгаа юм. Уг нь Иргэний хуулийн 218.1-д “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” хэмээн заасан байдаг аж.

Дашрамд дурдахад, 2013, 2014 онд ам.долларын ханш өсөх үед бусад банкууд ам.долларын зээлтэй иргэдийнхээ зээлийг төгрөг рүү шилжүүлж иргэдээ эрсдэлээс аварсан байдаг. Харин Хас банк ийнхүү дангаараа иргэдийнхээ зээлийг төгрөгт шилжүүлэлгүй үлдсэн аж.  Үүнээс болж Ц.Түвшинтөгс гавьяатын нэгэн адил Хас банкнаас зээл авч, эдүгээ их хэмжээний өрөнд ороод байгаа иргэд цөөнгүй байгаа юм байна. Тэдгээр иргэд нэгдэж Хас банкийг шүүхэд өгөхөөр болж байгаа аж.

Сэтгүүлч Б.Жаргал

 

2Comments

Add yours
  1. 1
    Батбаяр

    ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮН НЬ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛЫГ ЭРҮҮЛЖҮҮЛЖ, ЦУС ШИНГЭЛЭН ХОЛЕСТРИНЫГ БУУРУУЛНА.
    – цусны эргэлтийг сайжруулна.
    – Даралт ба хуянг эрүүлжүүлнэ.
    – Тархи болон Зүрхний титэм судасны хатуурал нарийсал, ишеми, инфаркт /шигдээс/-ыг эрүүлжүүлнэ.
    – Давтан стент /сетка/ тавиулахгүй байх болон дахин өөр судас бөглөрөхгүй байх боломжийг бүрдүүлнэ.
    НАЙРЛАГА: Нийт 28 төрлийн ханаагүй /өөх/ тосны хүчил агуулагдсан.
    ҮНЭ: 1 сараар хэрэглэх нь 240’000₮, 1 курс- 3 сар хэрэглэх 720’000₮,
    УТАС: 96665038
    Та Цусны биохимийн дараах шинжилгээнүүдийг хийлгэж хэрэглэвэл үр дүнгээ илүүтэй харах болно. Үүнд:
    1. Холестрин
    2. Триглицерид
    3. HDL – Өндөр нягтралтай өөх тос
    4. LDL – Бага нягтралтай өөх тос
    ЛИ ЭР КАНы танилцуулга бичлэг: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

  2. 2
    Irgen

    Hogiin bank ard irgediin bairiig hudlaa helj daramtalj oor deeree awdag manai bairiig shuuh deer ewlerie ta bairaa zaraad manaid mongoo tolchih 6 sariin hugatsaa ogie ter hugatsaand tanid towog uchruulj enee teree bolohgui gej tohirch ewlerenguutee tanaih bairaa manai banknii nerluu shiljuul gej daramtalj bga ym bi ene hugatsaand bairaa zarwal ehleed bankind shiljuulehed 2% banknaas dahiad oor hunruu bi ooroo zarwal dahiad 2% toloh ym gene araichde bi bol neree shiljuulehgui 6 hugatsaandaa zaraad or tolboroo toloh geheer eldew busaar zagnaj daramtlaad bdag hetsuu bank Mongolchuudaa has banknaas l zaitai yvaarai

Leave a Reply to Батбаяр Cancel reply