Гэмт хэрэг илрүүлсэн албан хаагчдыг шагналаа

Гэмт хэрэг илрүүлсэн албан хаагчдыг шагналаа
Баянзүрх дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн I, II, III хэлтсээс хамтаран зохион байгуулж буй нэгдсэн арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-19-ний өдрүүдэд Батлан  хамгаалах  их сургуулийн 300 сонсогч, Цагдаагийн I, II, III хэлтсийн 150 алба хаагч 150 чиглэлд явган эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллажээ.
Тодруулбал, “1000 эргүүл” арга хэмжээний хүрээнд дүүргийн зургадугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хүн амины гэмт хэргийн сэжигтнүүдийг тус хорооны хэсгийн байцаагч, Цагдаагийн дэслэгч Г.Уухайбаатар,Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга,  БХИС-ийн сонсогч О.Төгөлдөр, Т.Багабанди нар 24 цагийн дотор шуурхай илрүүлэн ажилласан байна. Мөн дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн хулгайн гэмт хэргийг явган эргүүлд үүрэг гүйцэтгэж байсан эргүүлийн цагдаа, Цагдаагийн ахлах ахлагч Б.Баттулга, БХИС-ийн сонсогч Б.Чүлтэм, Б.Мөнхмарт нар халуун мөрөөр нь илрүүлжээ. Хэв журам сахиулах эргүүлийн үүргээ нэр төртэй биелүүлж, гэмт хэргийг шуурхай илрүүлсэн цагдаагийн албан хаагч, сонсогчдыг нарыг дүүргийн Цагдаагийн II хэлтсийн “Баярын бичиг”-ээр шагнасан юм. Шагналыг тус хэлтсийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Эрдэнэном гардууллаа

Leave a Reply

Your email address will not be published.

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Уур амьсгалын асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулахаар Монгол Улсад 2030 он гэхэд тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих ажлыг эхлүүлэх гэж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Чуулганы дарга аа, Ноён Ерөнхий нарийн...