С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан гэр бүл, найз нөхөд, намын хамтран зүтгэгчид нь болон “Зориг” сангийнхан түүний дурсгалыг хүндэтгэж, хөшөөнд нь цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолын үеэр С.Зориг агсны ах С.Баяр  хэлэхдээ. “Хэрвээ дүү маань өнөөдөр амьд сэрүүн байсан бол 55 нас хүрэх байлаа. Энэ өдрийг өөдрөг сайхан эерөг талаас нь жил бүр дурсдаг. Жилд хоёр удаа хөшөөн дээр ирж, цэцэг өргөдөг. Өнөөдрөөс гадна түүний амь насыг хөнөөсөн арванхоёрдугаар сарын 2-д мөн ирдэг. Энэ хэргийн талаар сүүлийн үед их мэдээлэл гарсан. Ар гэрийнхэний зүгээс С.Оюун бид хоёр байр сууриа илэрхийлсэн. Одоогоор нэмж хэлэх зүйл байхгүй байна. Цаашид энэ өдрийг өөдрөг сайхан эерэг талаас нь дурсан санах болно. ” гэсэн юм.

+ There are no comments

Add yours