Нийт шийдвэрлээгүй хэргээс 59 хувийг нь эцэслэн шийдвэрлэжээ

 Нийслэлийн прокуророос 01 дүгээр сард Нийслэл, дүүргийн прокурорын газар, Мөрдөн байцаах байгууллагуудад өгсөн “Өмнөх оны үлдэгдэл, хугацаа сунгагдсан хэргүүдийг I улиралд шийдвэрлэх” үүргийн хүрээнд нэгжүүдээс авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хийсэн ажлыг нэгтгэсэн дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцжээ.

Уг хугацаанд Нийслэл, дүүргийн хэмжээнд өмнөх оны шийдвэрлээгүй үлдсэн болон хугацаа сунгагдсан нийт 3223 хэргээс 59 хувийг эцэслэн шийдвэрлэжээ.

Мөн Нийслэлийн прокурорын газар үлдэгдэл хэргийн 64, Багануур дүүргийн прокурорын газар 82, Сонгинохайрхан 63, Хан-Уул 60, Налайх, Багахангай 58, Баянгол, Баянзүрх тус бүр 56, Чингэлтэй 54, Сүхбаатар 50 хувийг тус тус шийдвэрлэсэн байна. Нэгдсэн арга хэмжээний дүнг зөвхөн хэргүүдийг шийдвэрлэсэн тоон үзүүлэлтээс гадна мөн ажлын чанар, нэгж тус бүрт ажилласан прокуроруудын ажлын хувь хэмжээ болон 2017 оны I улиралд хийсэн ажлын үзүүлэлтийг давхар харгалзсан байна.

Түүнчлэн идэвхи санаачлага муутай ажилласан зарим дүүргийн прокурорын газар, Цагдаагийн хэлтсүүдэд ажил сайжруулах чиглэлээр хугацаатай албан даалгавар хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 Сэтгүүлч Г.Намуун

1 Comment

Add yours
  1. 1
    Малын эмч нар

    ХХААХҮЯ-ны ахлах мэргэжилтэн байхдаа хийсэн нэргийг одоо болтол ягаад шийдээгүй юм бол. Мань эр өөрийгөө МЭ-гийн хүн гэж онгирдог нөхөр дөө. Одоо мал эмнэлгийн газрын дарга хийгээд юу чшийдэхгүй мөлын гоц халдварт өвчин өмнөхөөсөө их гарч байгааг Сэргэлэн сайд гуай мэдмээр дээ бас л нэг фракц энэ тэр гээд хамгаалаад АТГ-с нэг албан тоот гаргуулж аваад Засгийн газраар өөрөө барьж гүйж байгаад тавьсан НЭГ тэрэгний дугуйнууд

Leave a Reply to Малын эмч нар Cancel reply