Ирэх долоо хоногт шилжилт хөдөлгөөнийг зогсооно

 Ирэх зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулж ирэх долоо хоногоос шилжилт хөдөлгөөнийг зогсооно.

Сонгуулийн тухай хуулинд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоохоор тусгасан. Тиймээс энэ сарын 27-ний өдрөөс эхлэн иргэдийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тавихаар болж байна.Мөн шилжилт хөдөлгөөнийг санал авсны дараа өдрөөс сэргээх юм.

Сэтгүүлч Г.Намуун

+ There are no comments

Add yours