Д.Гэрэл: БСШУСЯ хараагүй хүүхдүүдэд зориулж брайл хэлбэрээр сурах бичиг хэвлэж байгаагүй

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар тусгай сургуулийн багш нарын төлөөлөл төрийн гурван өндөрлөгт хандаж, харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд хайхрамжгүй хандсан БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах шаардлага тавьж байгаагаа мэдэгдлээ.

Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны тэргүүн Д.ГэрэлМХҮХ-оос Монгол Улсын Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, УИХ-ын дарга М.Энхболдод 116-р сургуульд хүүхдийн эрх зөрчигдөж байгаа талаар хандаж байсан.Гэвч энэ асуудлыг шийдэж өгсөнгүй. Иймд БСШУС-ын сайд Ж.Батсуурийг огцруулах, харааны бэрхшээлтэй хүүхэд чанартай боловсрол эзэмшихэд шаарлагатай ном сурах бичиг, тохилог орчноор хангах, 116-р сургуулийн удирдлагуудыг огцруулахыг шаардаж байна.Шаардах бичгийн хариуг 4 сарын 21-ний өдрийн 12:00 цагаас өмнө шийдвэрлэж өгөөгүй тохиолдолд тэмцлийн бүх арга хэлбэрт шилжих болно. Хэзээ ч БСШУСЯ хараагүй хүүхдүүдэд зориулж брайл хэлбэрээр сурах бичиг хэвлэж байгаагүй” гэлээ.

Харин МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай сургуулийн багш Д.Сарантөгс хэлэхдээ “Харааны бэрхшээлтэй хүүхдүүд маш их бухимдалтай байгаа. Хараагүй хүмүүсийн хэрэглээ дэвшилтэй болсон. Тусгай хэрэгцээт орчныг хүүхдүүд мэддэг. Тэгээд өөсрдийн сурч байгаа орчинтойгоо харьцуулж бухимдаж байгаа юм. Багш сурагчдын хооронд үл ойлголцох асуудлууд мөн үүсдэг. Бидний асуудлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүлээлээ. Ингэж үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө харааны бэрхшээлтэй багш нар  ажлын байрны хувьд нилээд дарамттай байдаг. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн орон зайн халдаж байна. Тухайлбал тэд гүйж болохгүй, дотуур байрандаа хаалгаа онгорхой орхих ёстой гэх мэт олон асуудал байна” гэв.

“Хараатай хүн захирлыг нь хийж чадахгүй байгаа юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавь”

МХҮХ-ын Удирдах зөвлөлийн гишүүн З.БолдсайханХүүхдүүд сурч боловсрох, өөрсдийнхөө эрхийн төлөө тэмцэхэд бид хориг тавьж чадахгүй. Ажлаа хийж чадах сайд боловсролын яаманд хэрэгтэй байна. 116-р сургуулийн удирдлага урагшгүй. 170 сая төргөгийг тус сургуульд хуваарилсан ч үүнийг авч сургуульдаа ашиглаж чадалгүй байж байтал төсөв мөнгөө буцаагаад татчихсан.

Нэг м.кв эзэмшлийн газаргүй сургууль байна. Хараатай хүн захирлыг нь хийж чадахгүй байгаа юм бол хараагүй хүнээр захирлыг нь тавь. 4 сарын 21-ний өдрөөс өмнө албан шаардлагын хариуг өгөхгүй бол БСШУСЯ-нд асуудлаа тавина.

Удирдлагууд хараагүй хүүхдүүд багш нарт үзэл бодлоо илэрхийлж асуудлаа ярьсных нь төлөө дарамт шахалт үзүүлж байна. Хараагүй хүүхдүүдийн дотуур байрны хаалгыг байнга нээлттэй байлгах гэсэн дүрэм гаргасан байгаа юм. Ийм байж болохгүй шүү дээ.” гэлээ.

Мөн Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна.Бага дунд боловсролын тухай хуулийн 13,3-т боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага харьяанд байна гэж заасны дагуу Нийслэлийн Сүхбаатар дүүргийн харьяанд байгаа 116 дугаар тусгай сургуулийг БСШУСЯ-ын харъяа болгох, харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд шаардлагатай сургалтын орчин, тоног төхөөрөмж, ном сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулахад анхаарч дорвитой арга хэмжээ аваагүй, асуудлаа мэддэггүй, харааны бэрхшээлтэй хүүхдийн онцлог хэрэгцээг ойлгодоггүй, чадваргүй, мэдлэггүй сэтгэлгүй байдлаар удирдах алба хашдаг 116 дугаар тусгай сургуулийг удирдлагыг өөрчлөх шаардлагатай байна гэдгийг онцоллоо.

+ There are no comments

Add yours