Авсан бүхнээ буцагаад өгчихвөл ард түмэн чинь итгэе гэнэ, Н.Энхбаяр гуай

Авсан бүхнээ буцагаад өгчихвөл ард түмэн чинь итгэе гэнэ, Н.Энхбаяр гуай

Төрсөн дүү, интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа Н.Энхтуяагаа авчраад, энэ их идэж ууснаа эргүүлээд өгчихвөл эргээд Ерөнхийлөгч болгосон ч яах вэ гэж иргэд олон түмэн чинь дэмжиж байна таныг. Харин таньд хүсэл бас зориг байгаа юу, Н.Энхбаяр гуай. Та хүслийнхээ дээд язгуур болсон дахин сонгогдох эрхээ Монгол Улсдаа шударга хандсаныхаа төлөө авч чадна. Тэр шударга хандалт бол зах хязгааргүй мэт, зөвхөн таны төлөө урсаж байсан тэр нэгэн хэсэг цаг хугацааны туршийн урсгал болсон их хэмжээний эд хөрөнгө. Монгол Улсын өмч байсан ч таны хязгааргүй эрх мэдэлтэй байхад таны зүг урсан алга болсон, таны хамаатан, ах дүү, найз нөхөд, “гарын алчуур”-нуудын чинь дохилтоор хормын төдий алга болсон тэрбумаар яригдах их хөрөнгөө буцааж өгчихвөл, таныг тав дахь Ерөнхийлөгчөөр сонгоход бэлэн байна лээ, ард түмэн тань.

Түүнээс Н.Энхбаярыг офшорчдын эсрэг тэмцэхэд итгэж чадахгүй байна. Аргагүй шүү дээ, нэгэн цагт Монгол Улса авлига гэдгийг “өөрийн гараар бүтээсэн” авлигын загалмайлсан эцэг байсан хүн гэнэт албан тушаалтнуудын эсрэг, авлигатай тэмцэж эхлэхийг харна аймшигтай худал байх нь хэр. Өнөө цагийн офшор, тэртээ цагийн албан тушаалтнуудын сүлжээг авлигын сүлжээ болгож, “үүсгэн байгуулж”, “мандан бадруулсан” этгээд болбоос өөрийгөө гуравдагч хэмээн үргэлж сануулдаг тэр эрхэм мөнөөс мөн болохоор.

Тиймээс Ерөнхийлөгчид санаархсан холын зорилгын хүрээндээ өнөөдрийн офшорчдын эсрэг цуглааныг ашиглахаа болихыг иргэд сануулж байна. Иргэд таниас үнэхээр офшорчидчтой тэмцэх гэж байгаа бол Байгаль нуурын эрэг дэхь ээжийнхээ нэр дээр байдаг амралтын газар, төрсөн эцэг  Намбар гуайн өмчилсөн рашаан сувиллууд, Бээжин, Лондон, Москва дахь өндөр үнэтэй байрууд, Америкт байдаг гэх гурван ч хаус, 2007 онд байгуулсан “Эксон” ХХК-ийн \сүүлд Н.Энхбаярын нэр рүү шилжүүлсэн компани/ данс руу шилжүүлсэн 300 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт, энэ компанийн нэрийн өмнөөс Сүхбаатарын талбайн өмнөх сэлмэн барилгад \Blue sky tower\ оруулсан гэх 27 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлаа ил болгоод, тайлбарлаад өг, ард түмэндээ.

Мөн таны дүү Н.Энхтуяаг интерполоор эрэн сурвалжлагдаж байгааг ард түмэн тань мартаагүй байна. Тэр бүсгүй хаана байна. Түүний нэр дээр яригдаж байсан Бээжин, Москвад буй хэдэн тэрбумаар үнэлэгдэж байсан харш, хаусууд юу болов. Монголын далайн тээврийг хариуцан Сингапурт олон жил амьдарсан дүүгээс тань хүч ядмаг монгол цагдаа нар нэг удаа ч болов мэдүүлэг авч авбал таныг шударга хүн хэмээн итгэе гэж хүлээж байна, ард түмэн чинь.

Хэмжээгүй эрхт эзэн хаан шиг авирлаж, хэзээ  цадахаа мэдэхгүй “идэж, ууж” байсан үе таньд бий. Интероль ч хайгаад олохгүй байгаа дүүгээ энэ улсдаа ирүүлж, шударга ариуны гэгээн дүрээ баталж Намбарын Энхбаяр гэгчид хамаарах бүх асуултад хариулт өгч, бүх асуудлыг цэгцэлж, улсаа цөлмөн байж хураасан хөрөнгөө эргүүлэн өгч, нэгэн цагт \2009 оны Ерөнхийлөгчий сонгуулийн үеэр\  Д.Сүрэнхорын захидал гэгчид дурдагдаж байсан 1.5 тэрбум ам.долларын хадгаламжийн асуудлыг тайлбарлах цаг яг одоо биш гэж үү.  Энэ бүхнийг тайлбарлаад өгвөл, илүү ч үгүй дутуу ч үгүй нөхөн төлчихвөл таныг хүсээд байгаа Ерөнхийлөгчийн тань суудалд хөөрхий монголчууд нь эргүүлээд л “тавьчих нь” гарцаагүй. Та Ерөнхийлөгч болмоор байгаа биз дээ. Монголчууд хариутай бол даруйтай гэдэг. Та үнэн ээ хэлэх цаг болжээ, Н.Энхбаяр гуай.

Сэтгүүлч С.Саянаа

 

27 thoughts on“Авсан бүхнээ буцагаад өгчихвөл ард түмэн чинь итгэе гэнэ, Н.Энхбаяр гуай

  1. Honini aris numursun chono shig zvsee nuuchixaad yvj bgaa bidniig oi sanamjaa alddag gej bodoj bgaa bhdaa muu novsh hiisen gai bolgoniig chin martaagui bna avligal heel ahuuliin zagalmailsan etseg guai min

  2. Монголчууд аа Энхбаяраас өөр сонголт байхгүй шүү. Энэ хүнийг идэж уусан байх гэж хардсанаас илрүүлсэн юм байхгүй ш дээ

  3. Авсныгаа зарлаж байгаад буцаагаад өг.Энэ чигээрээ үлдвэл үр хүүхдүүдэд чинь хэцүү шүү дээ.

  4. yer ni bol choniig chonoor ni bariulah heregtei.tiimees Enhbayriig songoh ni zuitei

  5. шалгаад шалгаад юу ч олоогvй.олсон бол шоронгоос хэзээ ч гаргах гуй

  6. enhbayr gej shoovuuchin gaaligvi nogoon gereliin gej zarlaj baahan kampaanuudaar buu zevseg oruulch irsenee alban tushaaluudiig mongooor vnelej toriig avlagchidaar dvvregsenee ard olond tailbaral daa shunal aa

  7. Энэ олон нөхөдтэй харьцуулахад идэж уугаад базаасан юм байхгүй шүү дээ. Наад хүнээ зүгээр байлгавал яасийм? Төрд шургалсан идээч уугаачдын талаар ярьж байгаад л хохирсон шүү дээ!

  8. Ер нь өнөөгийн эрх баригчдыг хээл хахуул авах авах аргаар гардан төрүүлж, муу аргад сургасан ачтан бол Н.Энхбаяр мөнөөс мөн шүү дээ.Тэжээсэн бяруу нь тэрэг эвдээд ирэхээр тэр энхийн цагаан тагтаа болчихоод,гайхаад байгаад итгэх хүн коммунист Шаравдорж,Оюунбаатар,аварга Бат-Эрдэнэ гэх мэтээс өөр олдох уу?

  9. за за биднийг оюуны хомсдолтой юугаарч хуурчихна гэж боддог юм болов уу. хэргээсээ цагаадаагүй өршөөгдсөн биз дээ

  10. setguulch yumuudaa ard tumnii neriig bitgii bar ene hun mongold chamaas heden zuu dahin heregtei zuil hiisen hun odoo ch heregtei harin uisaas busad toriin terguun nar shig yum abah estoi hun bish uu

  11. enhbyariig gargah heregtei yum da tehehgyi bol MANANGaas garah bol mongol gej bhgyi bolno

  12. МОНГОЛ ХҮНИЙ ЭНЭ МУУХАЙ ЗАНГУУ, САЯ НЭГ ХЭСЭГ УЛСТӨРЧ НӨХДИЙГ САНАЛ АВАЛТААР Н.Э ТЭРГҮҮЛЛЭЭ ГЭЖ ЭНЭ ЗҮЙЛИЙГ БИЧИЖ БАЙГАА ЮМ. 30-ААД ЖИЛИЙН ӨМНӨХ АСУУДЛАА САНА ДАА МАНАН -ИЙН НӨХӨД ТА НАР Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГЫГ ЯАЖ МУУ МУУХАЙГААР ХЭЛЖ ИДАЖ УУСАНГААР НЬ ДАЙРЛАА.БОДИТ АМЬДРАЛ ДЭЭ Ю.ЦЭДЭНБАЛ ДАРГА ЯМАР БАЙДАЛТАЙ БАЙЛАА САНАДАА АРДЧИЛАГЧИДАА.

  13. энхбаяр гуайг сонгох х туйлын зөв хийсэн ч юмтай хүн шүү одоо бол маш зөв ард түмнийхээ төлөө ажиллана гэж бодож байна шүү ер н бол өөрөө зөв хүн дээр н одоо хамт ажиллаж байсан хүмүүсээ хэн бэ гэдгийг маш сайн мэдэж байгаа

  14. За зайлаа зайл ард түмэн нэг алдахаас хоёр алдахгүй шүү энэ Монголд чинь өөр хүн байхгүй юмуу хаашаа юм бэ

  15. наад хун чинь 100жилд ганц тохиох удирдагч байсан хун шуу дэлхийн бодлогыг тэр уедээ бараг атгалцаж явсан хун шуу дээ наад тэнэг сэтгуулч гуа чинь хэний захиалгаар тоншоод байгаа юм бэ

  16. Энхбаярын идсэн ууснаас илүү төрийн албаныхан яаж даргад долигонож болох талаар бүхэл бүтэн дэг жаягтай болсон. Яаж өмнө нь сөгдөөд золгож байсныг зурагтаар харж л байсан

  17. Хамгийн сүүлд гэхэд Шийлэгдамбаас мөнгө олуулж өөрөө авчихаад тэр залууг яаж тарчилгаж байгааг мэдэрч байна.Энэ хүний хийсэн булхай хавтас хавтас хавтас байгаа.Муухай болгоны эхийг тавьж авилгалын эцгээр ард түмэн цоллосон.Одоо ямар цол хэрэгтэй болоо.Бүр муухай цол хүртэнэ дээ.

  18. Одоогийн улс төрчид, сайд дарга нарын иддэг уудаг, төр түмний мөнгийг намын нэр барьж ХУВЬДАА завшдаг явдал ЭНХБАЯР гуайгаас л эхлэлтэй ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ нь шүү дээ. Хаан болох гэж даварч байж хамсаатанууддаа нухуулчихсан болохоос …Нэг сүрхий АРИУХАН ХҮН болох гэж хөөрхий гэж…

  19. Гэнэн тэнэг ч ард түмэн юм даа Нэг идсэн чоно дахин идэхгүй гэж үү?

  20. Энэ муу луйварчинг би лав сонгохгүй. Шоронд хоёрхон жил л суусан болов уу даа. Манай хөрш айлын залуу 2 төлөг хулгай хийсэнийхээ төлөө 20 жил авсан шүү. Монголд шударга ёс гэж байна уу

  21. цагтаа аймаар амьтан байсан гэвэл тийм шүү. авилгын эцэг, эх гэвэл бас тийм, албан тушаал зардаг байсан гэвэл бас тийм, төрөөс төрсөн тэрбумтан гэвэл бас тийм, хууль бусаар хөрөнгөжсөн гэвэл бас тийм, үр хүүхэд, хамаатан саднаа боловсрол харгалзахгүйгээр албан тушаалт тавьж байсан гэвэл бас л тийм, ял эдэлсэн гэвэл бас л тийм, харин засарсан гэвэл бурхан л мэдэх байххарж л байя

Leave a Reply

Your email address will not be published.