ТЭД ХААНА БАЙНА…?

Хэн гэж үү. Цагдаагийн сэтгэлзүйчид. Цагдаагийн алба хаагчид гэмт хэрэгт холбогдож байхад тэд хаана байна. Тэд хэрхэн ажилладаг болоод албанаас үүдэлтэй нервээ ард түмэндээ гаргадаг цагдаагийн ажилтнууд олшроод байна вэ. Тэд хэрхэн ажилласан болоод унаж яваа машинаа угаалгах гэж угаалгын газрын ажилтныг бүлэглэж зодох хүртлээ цагдаа нар догшров. Ард иргэдийнхээ аюугүй байдлыг хамгаалах ёстой цагдаагийн ажилтнууд ард иргэддээ араатан шиг хандаж байхад сэтгэлзүйчид хаана байсан юм бол…?

Өнөө цагт цагдаагийн байгууллагад хамгийн ихээр дутагдаж байгаа зүйл бол мэргэжлийн сэтгэлзүйчийн баг. Гэмт хэрэг үйлдэгч, хохирогчийн сэтгэлзүйг судалж, мэргэшсэн сэтгэлзүйч өнөө хэр байхгүй, энэ чиглэлээр дагнаж бэлтгэгдсэн гэж би лав дуулаагүй. Харин хувийн их дээд сургуулийн сэтгэл судлалын ангийг төгссөн сэтгэлзүйч бүсгүй ахалсан сэтгэлзүйчид тус байгууллагад ажилладгийг мэднэ. Мөн тэдгээр сэтгэлзүйчид алба хаагчдын дунд сэтгэл судлалын судалгаа гэсэн том нэртэй жижиг ажил зохион байгуулж, рапортын цагийн дараа сэтгэл судлалын дасгал гэж алга ташуулж арай л “хэрвээ сайхан амьдардаг бол…” гэдэг дууг дуулуулах шахдагийг бас харж, сонсч байсан… Энэ бол таван жилийн тэртээ хийгдэж байсан “сэтгэл судлал”-ын ажил юм шүү. Тиймээс эдүгээ өөрчлөгдсөн бол уучлаарай. Гэвч арга барил нь хоцрогдож байгааг алба хаагчдын нийгэмд харагдаж байгаа сөрөг байдал, өдөр өнжихгүй гарч байгаа гэмт хэргийн нөхцөл байдал ямар ч үггүйгээр харуулаад байгаа болохоор энэ асуудлыг хөндөхөөс өөр аргагүйд хүрэв…

Нөгөө талаар цагдаагийн байгууллагад энгийн иргэд шиг сэтгэлзүйн үйлчилгээ авахаар хандагчид бараг л байхгүй. Хүнд гэмт хэргийн хохирогчид, гэр бүлээ алуурчинд хүйс тэмтрүүлж байгааг харсан бага насныхан, насанд хүрээгүй байхдаа бусдад хүчирхийлүүлсэн охид хөвгүүд, хайрлаж хүндэлж явсан нэгнийгээ аймшигт гэмт этгээд болохыг харж цочирдсон гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө гарт эрүүл мэндээ алдсан, алдахыг харж гүн цочролд орсон нэгэн… гэх мэтээр жирийн хүний санаанд багтахын аргагүй зовлон зүдгүүрийг туулсан хүмүүс цагдаагийн байгууллагад ханддаг.

Зүгээр нэг хулгайн гэмт хэрэгтэн, эсвэл гудамжинд явж байгаад дээрэмдүүлсэн, эсвэл архи хэтрүүлэн хэрэглээд хүчиндүүлсэн нэгэн сэтгэлзүйн зөвлөгөө авдаггүй. Тийм хүмүүст уг үйлчилгээг үзүүлдэг ч үгүй биз. Ийм байхад энгийн иргэдийн сэтгэлзүйн чиглэлээр суралцаж төгссөн сэтгэлзүйчид гэмт хэрэгт мэргэшитлээ “хөлдсөн” сэтгэлтэй хэрхэн “тулалдаж” амжилтад хүрэх билээ.

Яг үнэндээ детиктев зохиол ч уншиж үзээгүй, амьдралыг үлгэрийн номоор төсөөлдөг  “гар” сэтгэлзүйчээр ажиллаж байсныг харж байлаа. Мэргэшсэн цагдаа бүү хэл энгийн иргэн миний ойлгож, мэдэх зүйлийг мэддэггүй атаршсан тархитай нэгэн  цагдаагийн байгууллагад сэтгэлзүйч хийж байсныг харж байсан. Жирийн иргэний далд утгатай яриаг ойлгохгүй баясан хөгжиж байсан сэтгэлзүйчийг ч харж алмайрч байсан миний бие хүнд гэмт хэргийн мананд бүрхэгдсэн өнөө цагт тэдгээр сэтгэлзүйчид хохирогчийн сэтгэлзүйг хэрхэн засахыг үнэхээр төсөөлж ч чадахгүй нь уучлаарай…

Хүнд гэмт хэргийн золиос болсон хохирогчид, хэн хүний санаанд оромгүй гэмт хэрэгт өртсөн бага насны хүүхдүүдийг орхиё. Тэгвэл олон жилийн турш гэмт хэргийн цус, аймшиг, хохирогчдын нулимс, хараал дунд ажилласан мөрдөгч, цагдаа нартаа хэрхэн тусалж, мэргэжлийн ямар төвшинд эмчилгээ, үйлчилгээ үзүүлдэг юм бол цагдаагийн сэтгэлзүйчид. Өнөөдөр яагаад цагдаа нар бүлэглэн хүн зодож, эхнэрээ хөнөөж, бусдыг залилж, мэхэлж, дээрэмдэж, гэр бүлийн хүчирхийлэлд өртөөд байна вэ. Цагдаагийн ажилтнууд шалгаж байгаа гэмт хэргээсээ доор нөхцөлд гэмт хэрэгт холбогдож, цоожтой хаалга, төмөр торны цаана суух болов. Бусдын амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалдаг тангараг өргөсөн цагдаа нар ЯАГААД гэмт хэргийг үйлдэгчид, хамтрагчид, сэжигтэн, яллагдагчид болов. Хамгийн ихээр ойлгодог ар гэрээ хүчирхийлэлд өртүүлж, хамгийн ихээр хайрладаг нэгнийхээ амь насыг хөнөөх болов. Яг үнэндээ цагдаад холбогдоогүй хэрэг байхгүй болсон байна шүү дээ, дарга нар аа.

Ингэхэд, энэ бүхэнд хэн буруутай юм. Эдгээрийг хэн мэдэх ёстой юм бол… цагдаагийн дарга нар уу,  хууль зүйн яам уу, хууль зүйн үндэсний хүрээлэн үү…

Мэдээж, төрийн тусгай байгууллагад ажиллаж байгаа болохоор тэдгээр сэтгэлзүйчид хийсэн ажлын тайлан, тайлангаа хамгаалж үр дүнгээ бодуулдаг л байх… ингэхэд тэдний үр дүнг яаж тооцдог юм бол. Авааль эхнэр нөхрөө арав, хорь хутгалаад амийг нь хөнөөсөн гэмт этгээд, арав ч хүрэхгүй настай жаахан охины охин биеийг хүчирхийлж, сэтгэл санаа бие эрхтэнээр нь тоглож хаясан өөдгүй новш, төрийн тусгай байгууллагад ажилладаг хэрнээ төрсөн гэртээ адгууснаас доор авирладаг гэр бүлийн хүчирхийлэгч… гэх мэтээр эдгээр хүн төрхтэй адгууснаас доор адгууснуудтай Цагдаагийн сэтгэлзүйчид уулздаг болов уу. Хэрэв уулздаг, ярилцдаг, ажилладаг  бол ямар үр дүнд хүрдэг юм бол… Үүнийг мэдэх, үүнд хариулт өгөх хэн нэгэн байна уу…

Сэтгүүлч С.Саянаа

35Comments

Add yours
  1. 1
    13

    Сэтгэл зүйч, Сэтгүүлч гэдэг С үсгээр эхэлж байгаагаараа адилхан байж магад, өөр юугаараа ч ижил төстэй зүйл байхгүй. Харах төдий байдлаар ийм хийсвэр зүйл бичиж байгаа чинь таалагдахгүй байна. Илүү их мэдээлэл авч, илүү зүйл бичмээр байвал очиж уулз, судал, бас ажилтай нь танилц. Цагдаагийн байгууллагад төдийгүй Монгол улсад сэтгэл зүйчдийн хөгжил дэвшил, нэр хүнд, байр суурийг олонд таниулж, бусдад мэдрүүлэх их үйлсэд нэлээдгүй хувь нэмрээ оруулж байгааг би харж байна. Мэргэжлийн сэтгэл зүйч гэж тэднийг л хэлэх байх, бас мэдрэх байх. Харин Сэтгүүлч гэх С.Саянаа та өөрөө юу ч мэдрээгүй, судлаагүй, уншаагүй, бас хоцрогдсон сэтгэхүйтэй байна.
    Зөвхөн Сэтгэл зүйчийг биш сэтгэл зүй гэдгийг цогцоор нь Цагдаагийн алба хаагчид төдийгүй иргэд ч мэддэг, ойлгодог болсон. Энэ бол уйгагүй хөдөлмөрийн үр дүн, 13 жилийн үр шим. Дахиад ч хийх, харуулах, мэдрүүлэх цаг хугацаа үргэлжилнэ гэдэгт би итгэдэг.
    Би ч бас чам шиг хөөрхөөн зохиол биччихнээ. ккк

    • 2
      Zulaa

      5jiliin umnuh bvr 10jiliin umnuh odoo ve yag heveerei baigaa shvv vneheer setgel zvich gegch ner zvvsen tusuvuus zvgeer suugaad tsalin avdag suudal bugulugchud yu hiisen yum bvh hvmvvs medej bgaa muu muuhai bolgon tsagdaagaas garch bna ted yu hiisii vnen vg helsen hvnd hvn usuv gehcheer dairaad bh yum bodvol bichej bgaa hvn ter setgel zvich biz ymarhuu ajildag chin endees haragdaj bna

  2. 4
    Chiika

    Erhem setguulch tanii shuumjleliig zarim talaar huleej abna zarimd tald bol ugui gedgee helmeer ba.
    1-t. Manai tsagdaagiin baiguullagad setgel zuich ajilaad 15 jil bolj ba. Ene 1 talaar olon jil gej haragdah hedii ch Mongol ulsiin hubid baiguullagiin setgel zuin albiig uusgeh anhdagch ym. Mongol uls uuruu setgel zuin uilchilgeeg 1960-aad onood hoish uusgen surgan setgel zuigeer mergejilten beltgej ehluulsen tuuhtei. Tuuhen hugjliinhuu hubid bol ene shin alba.
    2-t. Tiimee Mongold beltgegdsen hubiin ih deed surguulid sursan hunii nuutsuur mania tsagdaagiin baiguullgad setgel zuichiig abch ajiluulj bgaa. Gehdee ta ymar surguuli sursandaa gol bish yaj surch yaj mergejliig turshlaga bolgon hurimtluulsan chuhal gedgiig medreh heregtei. Yagaad gebel ene mergejil udaan ajillah tusam turshlagajij, mergeshdeg zui togtoltoi ym. Mun baiguullgiin udirdlagaas dotooddoo hunii nuutsuu beltgeh zorilgoor Gadnii uls orond hunii nuutsuu beltgej nileedgui humuusiig tugsugch mergejiltnee beltgej absan baidag ta sudla. Gemt heregtnii setgel zui, hohirogchiin setgel zui chihgleleer mershisen setgel zuich ajillaj ba. Bas suuliin 10 jiliin tursh jil bur Amerik, Singapor ulsaas mergejilteng abchihrch jil bur mergejiltnee mergeshuuleh surgaltiid hiij baidag. Shin huuli garsantai holbogduulah irgenii bolon alba haagchiin dund ger buliin huchirhiileliin hohirogchiin setgel zui chigleleer uil ajillagaa ybuulj bgaa 4 setgel zuichiig mergeshuulen ajliluulj ba. Iimees turiin tusgai baiguullagiin dund hamgiin mergeshij chadsan alba gej mergejiltnii hubid uzej ba.
    3-t. Tanii ter shuumjleed bgaa trening dasgaliig ymar zui togtoltoo herhen ybagddag gedgiig ehleed setguulch ta sudla. Setgel sudlaliin shinjleh uhaan hunii amidralaas undeslesen tuund in tulguurlasan, tuhai huniig sedeljuuleh zorilgoor hiigdeg engiin hernee nariin tubugtei uil ybts baidag. Ene in setgel sudlaliin neghen heseg.
    4-t. Manai baiguullagiin alba haagchdaas setgel zui uilchilgeeg zorij ajliin zahialgaa ugch bainga hamtran ajilladag ba tedgeert setgel zuin uilchilgee hurch bgaa. Gehdee buh alba haagchdad gebel odoogoor buren duuren hureh bolomjgui ba. Ene in dan gants setgel zuichdees bish baiguullgaas bii bolgoson butes oron tootoi shuud hamaaraltai. Olon ulsiin setgel sudlaliin niigemlegees 1 setgel zuichiin ajillah hunii normatibiig /40+-60/ gej tootsoj gargasan baidag bol Zubhun UB tsagdaagiin gazart 23 negj baiguullagad 4.hun setgel zuich ajilladag. Ene in 1 setge; zuich 950-1000 orchim ter dundaa 5-6 negj baiguullaga haritsan undur achaalaltai ajilladag. Uunees shaltgaalan buren duuren negj burtei hurch ajillah bolomj homs bgaa. Uuniigch setgelzuch bid olj haran udaa daraa oron toonii asuudlig deed baiguullagadaa medeelj huseltei tabisaar bgaa. Tsaashid tabisaar baih bolno.
    5-t Manai baiguullagad albanii setgel zui uilchilgee anhlan bii bolsnoor zarim 1 uchir dutagdaltai aldaa onootoi baisan baih. Gehdee bid tuhai bur aldaagaa olj harj zasaj zalruulj ybaa. Ymartai ch odoo manai tsuuhun gehgui setgel zuichid mergejiltiin hubid mergeshij bgaa. Gol in oron toonii hubid hangaltgui bgaa baidal, orchin ueiin tehnik tehnologiig nebtruuleh zergeer nileen olon ajliig turiin bus baiguullagatai hamtran baga bagaar bid uurhclult shinchleliig hiij bgaa ta bas sudla. Shuumjleliig bol ehleed sudlaad, ter alba haagchdad hiilgeed sudlaad ajilaad bgaa ajliinh in eh undesiig shinjleh uhaanch baidlaar sudlaad daraa in aldaa onoog denselj shuumjlel zuid niitseh baih. Tuunchlen setguulch ta bidnii dund dutagdaad bgaa hunii nuutsiig, butsesiig uund eruugiin eren surabjilah uil ajillagaanii setgel zui, murdun baitsaah uil ajillagaanii setgel zui, hohirogchiin setgel zui, gemt heregtnii setgel zuin chigleleer tusgailan ajiluulah talaar sanal debshuulsen shuumjiig bichij tsagdaagiin baiguullgiin udirdlagiin bolon huuli zuin yamnii hemjeend debshuulj ugch chadbal bidnii ajild ih hubi nemer boloh bolno.

  3. 5
    зочин

    setguulch hun aliwaa zuiliig niitlehdee olon talaas ni harj unen zow medeeleliig ard tumendee hurgeh estoi baidag boluu gej bodoj bna. Sudlaj medelguigeer oopiin bodloop iim niitlel bichsen tanii mergejliin ur chadwar tsaashlaad tsag uyiin medee medeelel, setgel sudlaliin shinjleh uhaanii orchin uyiin chig handlagiin talaar unshij sudaldsan baidal taaruuhan yumaa.Mun Niigmiin bolowsrol her taaruug haruulaj bna?! Setguulch hun mash olon topliin medlegtei olon talaas ni dun shinjilgee hiich chaddag bh heregtei oopiigoo mergeliin talaas ni hogjuul bas setgeljeegee hogjuul nom sain unsh hairtsagnaasaa garj setge?!

  4. 6
    tseegii.tseegii

    talkh talkhaa l id gdeg ug bdag.gehdee setguulch hunii hrvleh niitleh erh ni chuluutei bdag gsen bhaa.hedii tiim ch tuhai hunduh gj bui asuudlaa saitar sudalj, medleg medeeletei bolj baij bichih ni zuitei gj bodoj bn.end yamar 1 huviin haritsaa handlaga, hen 1.d ushirhsun baidal l haragdaj bn.ene tanai mergejliin yos zui yumuu????Erhem setguulchee

  5. 7
    tseegii.tseegii

    uuniig unshsan tsagdaagiin setgel zuichid bval ner turuu sergeelegvel yasiin!!!! ene tom shinjleh uhaan shuu…naad nuhur chin er ni bakalavrtain bolov uu.bgaa bol joohon ch gsen setgel sudlaliin hicheel orson l baimaar

  6. 8
    tseegii.tseegii

    setguulchiin nuhur ch yumuu sh amrag sadan hen bdgiin 1 ni buduuleg yos zuigee aashiig haa negtee gargaval hen buruutah bol…setgel zuich ajilladaggui gd buruutahgui bhnee…esvel humuujuulj chadaagui chi hariutslaga huleehuu

  7. 9
    Ц.Наранцацрал

    Нийтлэлийг уншлаа.
    Эрхэм сэтгүүлч нөхөр минь эхлээд танаас нэг зүйлийг асууя!
    1. Та өөрөө мэргэжлийн сэтгэл зүйчтэй уулзаж ганцаарчлан зөвлөгөө авч түүнийгээ хэрэгжүүлж үзсэн үү? Үзээгүй бол нэг удаа зорилго тавиад уулзаад зөвлөгөөг нь хэрэгжүүлж үзээд дараа нь дахин нийтлэл бичээд үзээрэй. Эхлээд үйлчилгээ аваад дараа нь үнэлэгээгээ өгөхөд оройтоогүй болов уу?
    2. Сэтгэл зүйчийн ажил бол рекламны ажил биш. Зөвлөгөө авч байгаа хүний мэдээллийг нууцын зэрэглэлд хамруулан үзэж гарцаагүй өөртөө болон бусдад хор хөнөөл учруулж болзошгүй тохиолдолд арга хэмжээ авах эрх бүхий байгууллага, хариуцсан албан тушаалтанд нь мэдээлдэг. Ихэнх тохиолдолд үйлчилгээ авч буй хүн бусдаас нуухыг хүссэн, удаан хугацаанд хадгалсан, магадгүй өөрөө ч анзаараагүй зан төлвийн өөрчлөлт, эмзэг асуудлаа дэлгэн хуваалцдаг тул энэ асуудал маш нарийн процесстай. Алба хаагч сэтгэл зүйчтэй уулзаж зөвлөгөө авснаа хүртэл хэн нэгнээс нуух ч тохиолдол гардаг.
    3. Тэд хаана байна бус тэднийг хүн бүрт нь хүрэлцээтэйгээр ажиллуулаач гэсэн нэртэй нийтлэл байсан бол..
    4. Цагдаа гэлтгүй аль ч төрийн байгууллага, хувийн хэвшилд ямар ч зан ааль авиртай хүмүүс ажиллаж л байгаа. Бидний нүдний далд аль нэг айл өрхөд хүчирхийлэл ил далд хэлбэрээр гарч л байгаа. Энэ бол дан ганц энэ байгууллагын ажилтан алба хаагч сэтгэл зүйчтэй холбогдон яригдах асуудал биш юм даа. Илүү том хүрээнд далайцтай хэлэлцэгдэн сөхөх, нэхэх асуудал юм.

    Таны ажилд амжилт хүсье!

    сэтгэл зүйч, Ц.Наранцацрал

  8. 10
    Сэтгэл зүйч

    Нийтлэл уншлаа. Таны мэддэг 5 жилийн өмнөх ажил одоо ингэж бичихэд хүргэсэн бол та судла уулз өөрөө хандаад үз гэж хэлмээр санагдлаа. Бусад хүмүүс ажлын талаар хангалттай тайлбарласан байгаа учраас нэмж нуршаад яахав. Энэ нийтлэлийн мөрөөр очиж ярилцлага авч шинэ мэдээлэлтэй болоорой гэж зөвлөе. Монголоос энэ чиглэлээр мэргэшсэн сэтгэл зүйч байвал олж уулзаж яаж ажиллах талаар асууж тодруулж зөв шаардлага тавьж бодитой шүүмж өгч хамтран ажиллаарай.

    • 12
      Anonymous

      Эрхэм хүндэт Саянаа таны хайгаад байгаа сэтгэл зүйчийн нэг нь байна. Боловсролд бас өөр өөрийн онцлог байдаг байх Ялангуяа таны сэтгүүл зүйн ёс зүйг би өөрийнхөө мэргэжлийн ёс зүйтэй харьцуулаад бодлоо… сэтгэл зүйч бидэнд хүний төлөө гэсэн сэтгэл, албаны нэр хүнд, хувь хүний нууцлал, бие хүний ёс зүй, мэргэжлийн ёс зүй нь байдаг юм байна… Танд Сэтгэл судлалын шинжлэх ухааныг, Цагдаагийн байгууллагыг алба хаагчидтай нь, мэргэшсэн сэтгэл зүйчидтэй нь доромжлох эрх байхгүй?.. хэн тэд нартай уулзаж ярилцдаг юм гэж асуусан билүү….. таны хэлээд байгаа хөлдөж царцсан хохирогч нар, алба хаагч нар,тэдний гэр бүл нь, тэр араатан, хүчирхийлэгч нартай уулзаж ажилладаг гэвэл таны оюун ухаанд тунгаах чадал тань хүрэх болов уу? 21-р зууны сэтгүүлч сэтгэлгээний асар их хурдтай, үг хурц, илэрхийлэл нь баялаг байх хэрэгтэй. таны нийтлэл нөхөртөө гомдсон айлын гэргийн тогоо тойрсон хэрүүл шиг нийтлэл болсонд харамсаж байна. нийгэмд эерэг зөв мэссэж өгч үгийн хурц, оюуны бядаар ард иргэдээ тэжээх ёстой байтал тархины тураалд оруулж байгаа нь бас харамсалтай сэтгэл хөдлөлөө захирч сурах хэрэгтэй сэтгүүлч эээ

  9. 13
    Баганаа

    За.солирох юм,та нарын сэтгэлзүйч гэж юү байды,хүн алж хүүхэд хүчинддэг хулгайчууддаа тэгвэл яаж сэтгэлзүйн зөвөлгөө өгдөг юм бэ,тэрийг чинь асууя

  10. 14
    иргэн

    энд сэтгэгдэл бичсэн байдлаас харахад бас сэтгүүлч рүү хандсан байхыг харвал цагдаагийн сэтгэлзүйчид бичээд байгаа бололтой. тэд нарт хандаж хэлэхэд өрвөлзөж хов хөөцөлдөж өөрсдийгөө дөвийлгөх биш хийсэн ажлаараа ард түмэндээ үлгэрлээд гараад ир гэж зөвлөе

  11. 15
    иргэн

    бухимдаад яана манайхаан. та нарын байгаа байдал л нийгэмд ийм харагдуулж байгаа юм байна. нээрэ цагдаагийн сэтгэлзүйчид юу хийдгийг хүмүүс ч тоохгүй байна гэдэг бас асуудал шүү. амьдаас ялгаагүй үхдэл гэсэн үг хэххэ. хатуу хэлсэн бол уучлаарай. нэг хүн ч гэсэн тоогоод та нарыг ажил хийхгүй байна гэж шүүмжилж байна гэдэг арай амь нь тасраагүй байна гэсэн үг. үхдэл болохоосоо өмнө ажлаа хийгээд цойлоод гараад ир найзууд аа

  12. 16
    иргэн

    үхсэн баасных нь сэтгэлзүйч байдаг юм. нийслэлийн цагдаагийн эрдэнэчимэг гэдэг сэтгэлзүйч нэртэй хүүхэн найзын маань нөхөр жаахан залуу татаж чангаагаад л заваараад гэр бүл үймүүлээд л явж байсан даг. сайхан гэр бүлээр тоглоод хаясан балиар хүүхэн

      • 18
        ...

        Үнэншдээ яууганбаяр гэж хүүхдийн амьдралаар тоголсон авгайдаа

    • 19
      ганаа

      үнэхээр гэр бүл үймүүлсэн бол энэ эрдэнэчимэг гэдэг хүүхэн сэтгэл зүйч хийх ёс зүйгүй юм биш үү. ер нь оргүй юм бичихгүй л байх

      • 20
        Erhembayr

        Ys zuigui eshiig in shalgaad sudlaad uzee. Zvger amnaas in garsan hii baina. Baiguullagin humuus in heleh biz. Mini medheer ene albiig tsagdaad bhgui bhad uusgen bii bolgoj udii zeregt hurgej chadsan hun. Ys zuigui gej hen negnii helsneer ner turt haldaj bolohgui baih da.

  13. 21
    иргэн

    хахаах сэтгүүлч биш чамайг хайсан биш цагдаа нар нь сэтгэлзүйчдээ хайж байна гэсэн утгаар бичсэн юм биш үү тэр нэгэн зоригтой сэтгэлзүйч ээ хэхэхэхэх

  14. 22
    Irgen

    Ene niitleliig bichsen setgvvlchid bayrlalaa gej helii vneheer vnen bodit zvil bichsen bna ene chin setgvvl zvi ene chigeeree ajilaarai amjilt

  15. 23
    Irgen

    ene deer sunajirsan yum bichsen gar aa chi mergejiliin setgelzvid ochson deer bhaa ymar bqlarsan ih yum bichdeg zavtai novsh ve yaavch ervvl bish …kkkk

  16. 24
    ганаа

    Сайн байцгаана уу. сэтгэл зүйчийн ажлыг монголд ойлгох болоогүй ээ. Харин ч 1 агентлагт 10 хэдэн жил дэмжээд таниулах гээд явж байгаа нь ололт юм байна гэж дүгнэлээ. одоо наад авах ч юмгүй хаях ч юмгүй хэрүүлээ битгий хийгээд бай. угаасаа л манай монголчууд ажил хийж байгаа нэгнийгээ илүү үзэж улыг нь шагайдаг шүү дээ. Аль ч салбарт ер нь сайн ажилладаг хүн байдаг юм уу. сайн ажиллаад эхлэхээр л бие биеэндээ атаархаад бөөн юм болдог. Сэтгүүлч нь ч сэтгэл зүйч нь ч дор бүрнээ ажилаа сайн хийхэд болноо. Үнэхээр хэн бичсэнг нь мэдэхгүй мэдэх ч хэрэг байхгүй биз гэхдээ одоо энэ хэрүүлээ болио ажилаа хий

  17. 25
    Chiika

    Setguulch in ur duntei dalairstai ajillah talaar, herhen yaj hugjuuleh talaar shuumj bichsen bol ali ch setgel zuich setgegdel ingej bichihgui bh. End tsagdaad ajillaj bgaa humuusiig bohir ugiin tsugluulgaar dairch bgaad gol uchir ba. 5, 10 jil zarim taldaa ih hugatsaa haragdabch ene mergejliin hubid oilgoj medej hereglee boloh tal udaashraltai handlagatai. Setgel zuin shinjleh uhaan mongoldoo hereglee bolood udaagui ba. Mongol orond ogt bgaagui shin albiig bii bolgohod aldaa onoogoo densleed shuuj tungaaj hugjdug bolhoos alag erguulsen shig ur dun garna gej baihgui. Ene mergejil ter dundaa udaan uil ybtstai ajil. Bidnii hiij bgaa ajil yg odoogoor dalaitstai uede dalaitstai hureh zorilgodoo hureh ued hurch ba. Ter ur dun hureh hundeel hurne hurch ch bgaai. Tedgeeriin talaar yu hij ajilsniig in medej baibal bichih bh. Daanch medehgui bolhoor end ter tuhai bichsen zuil alga. Unheer ene ajliig iluu ih medii gebel unen boditoi medeeleltei taniltsah heregtei. Daraa in herhen saijruulah talaar in helelts. Hen negnii shuumjleh neg uur, hen negniig ugii muuhaigaar muulah uur ym. Ene alband ene mergejliig hugjuuleh arga bii. Butets in orong nemegduuleh zamaar tusgailan chig uureg bureer in beltgeh, tegeed zubhun 1 chigleld in ajiluulah. Odoo tsagdaad ajilj bgaa setgel zuich oron toonii hubid hangaltgui bgaa tul haanaa ch hurdeggui, hureltseegui. Ajillaj uulzaj zubluguu absan hun in medhees, buh hun medehgui. Medeh ch ysgui. Tsaashid hangalttai hundee hureh oron too, uuriin mergeshsen chigleleeree ter l ajild zoriulah nuhtsuluur in hangah chuhal bh. Gadnii ornii turshlaga ch ter manai orond bgaa setgel zuin tubuud ch ter todorhoi hurungu zarj, zubhun 1 chigleld ajillaj, tehnik tehnolog ashiglaj, setgel zasliin orchin bii bolgoj ajildag bolhoos manaih shig mash olon turliin ajild huchee uzej, taramduulj, ajillah ymar orchingui, tehnik tehnologgui, zubhun mergejliin ur chadbariinhaa hucheer ajillaj bgaa manaih shig hetsuu nuhtsuld chin setgeleesee ajillaj bgaa setgel zuich hobor bh. Harin ch hedhen tsuuhun ch gesen 10000 tsagdaa nart chadah chineegeeree tuslaj demjij ajilladag setgel zuichdeeree baharhaj ba. Bas 1 ug helehed idsen eruu hubihairch, iduulsen but urgana gedeg. End setgegdel bichsen setgel zuichid harin ch ug haraallgui, zui zohistoi ugeer uursdiigee ilerhiilseniig unshigchid ylgaj bgaa.

  18. 26
    иргэн

    Ажил хийж байгаа хүмүүс нь л ингэж яриулдаг шүү дээ, хүмүүсээ.

  19. 27
    зочиn

    Namaig tsagdaad bhad setgel zvich gj nuhur bdag bsn bas opiceroo yag yu hiigeed bdgiin hen chin medhgvi l blaa ugluu ireed udur garaad ybna

  20. 28
    zochin

    ingeed tsagdaad setgel zuich ajilladag gedgiig hvn bvr meddeg bolloo bayr hurgie. setgel zuich hiij hvnii nuuts hadgalah 1 oor, setgvvlch hiij buhimdlaa bichij suuh n 1 oor yumdaa. Mongold mundag said baidgvi shg tsagdaad mundag setgel zuich alga yum bna l daa. Mergejilgui, huwiin surguuli tugssun hvn ch bna mergejilte ulsiin surguuli tugssun hvn ch bna. Ghdee tand bayrlalaa. Handlaga yamar bna haragdah baidal tiim l bdg yum.

  21. 29
    Anonymous

    Tsagdaagin setgel zuichdin bag harin ch ajlaa sn hiideg shuu 9 duuregig 4 hun hariutsaj ajilana gedeg aguu shuu dee. Ur dungee ugch bgaa shuu alba haagchid stressees yaj garah, asuudlaa yaj shideh tal deer sursan shuu dee. Harin demjij ajillahin orond gadna ugnuus unguts dugneed shuumjilj bgaa in haramsaltai bn. Tegeed ch huvin surguul tugsun geheer muu bdag yum uu huvi huni idveh zutgelees l boldog biz dee. Setguul ch geed bgaa uuruu yamar surguul tugsiin belen hool idej tugssun yum bhdaaa

  22. 30
    lhagwa

    mongold heden setguulch bdg we bas mongoliin tsagdaad heden hun bdg tedent ajildag heden setgel zuich bdg we sudlaad uzwel arail oor yum yarih bh

  23. 31
    tseegii.tseegii

    yamar aimaar yum bee, ajilgui, zavtai avgai nar shig l bhiin bolioch, ineed hureed bhiimaa….

  24. 32
    Зочин

    Гэр бүлийн маргаанаас болоод цагдаагийн хэсэг дээр очсон юм. Уул нь эв эрүүл байсан боловч цагдаагийн нэг нөхөр та манай хэсэг дээр очоод сэтгэл зүйчээс зөвлөлгөө авчих гэхээр дагаад очсон чинь ингэвэл тэгж хорино, цагдана, торгоно гээд гарын үсэг зуруулаад л явуулсан. Хэний буруу зөв нь тэдэнд нэг их хамаагүй юм байна лээ. Учрыг асуусан чинь эмэгтэй хүний заавал зөв байдаг юм аа гэсэн тайлбар л хэлсэн дээ. Гэсэн мөртлөө цагдаагийн зарим нэг ухвар мөчид / бүгд биш л дээ/ нөхдүүд үнэн дарангүйлан хүчирхийлэгчид байдаг шүү

  25. 33
    Zochin

    Ter niisleliin tsagdaad bgaaa setgel zuich nar geed bgaa xeden avgai nar uursduu setgel zuigee uzuulmeer bgaa yum ail get uimuulj darga tsergiin uruu xesej xov bazsan garuud l bg shuudee

Leave a Reply to Зочин Cancel reply