Тус журам нь гэр хорооллоос үүсдэг, агаарын бохирдлын хэмжээг буруулна хэмээн үзэж байгаа. Тиймээс гэр хорооллын айлуудыг цахилгаан халаагчийг хэрэглэхийг уриалж, Засгийн газраас санаачлан хэрэгжүүлж байгаа том ажлын нэг.
[su_youtube url=”https://youtu.be/EMt5_h74ajo” =”yes”]Content 3[/su_youtube]
Шөнийн тарифийг тэглүүлэх айл өрх нь өдөр шөнийн 2 тоолууртай байхад энэхүү хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй болох юм. Энэ нөхцөлийг хангасан байхад гэр хорооллын айлууд үнэгүй цахилгааныг хэрэглэх эрхтэй болно.
Хоёр тоолууртай айл өрх нийслэлийн хэмжээнд 110 мянга орчим байгаа бөгөөд нийтдээ 146 хэрэглэгч энэхүү хөнгөлөлтөд хамрагдах эрхтэй юм байна. Хэрэглэгчид хоёр тоолууртай л бол ямар нэгэн хүсэлт тавилгүйгээр энэхүү хөнгөлөлтөд автоматаар хамрагдаад явах юм. Өөрөөр хэлбэл цахилгаан халаагуур тавиагүй байсан ч хөнгөлөлт эдлэх эрхтэй. Энэхүү журам нь 2017 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл үргэлжлэх юм. Гэвч бодит байдалд тус журам хоёр тоолууртай айл өрхөд үйлчлэхгүй байгаа талаар иргэдээс гомдол ирүүлсэний дагуу энэхүү сурвалжлагыг бэлтгэж байгааг хэлэх нь зүйтэй.
/ цахилгаан тоолуур/
Тус өрхийн нэг сарын цахилгааны хэрэглээний төлбөр нь 20-40 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг бөгөөд хэрвээ шөнийн тарифаас чөлөөлөгдөх юм бол 50 хувиар багасана. Түүнээс гадна шөнө нүүрс хэрэглэхгүй болсноор эдийн засагт ч хэмнэлттэй гэсэн үндэслэлээр гэрийн эзэд энэхүү сонголтыг хийсэн байдаг. Гэтэл түүний тооцоолол бодит байдал дээр бүтэлгүй байгаа нь удалгүй мэдэгдэж, учир нь өдөр, шөнийн цахилгаан тавиулсан сарын төлбөр энгийн тоолууртай сараас хоёр дахин өндөр гарчээ.
Учрыг лавлавал, уг журамд өрхийн хэрэглээнээс хамаараад 1500-220 квт-ын хооронд хязгаартай хэрвээ давсан тохиолдолд зөрүү төлнө гэдгийг тусгасаныг тэрбээр цахилгаан халаагуур тавиулсаныхаа дараа мэджээ. Өөрөөр хэлбэл шөнийн тариф үнэгүй биш. Харин хэрэглэгч Г-ийнх 4квт, 6квт-ын цахилгаан 2 халаагч тавиулсан байна. Эдгээр цахилгаан халаагуурууд нь цагт 10 квт гарах юм. Тооцоолж үзвээс 10 хоногийн дараа заасан хязгаараас давах нь тодорхой учраас мэдээллийг гүйцэд аваагүй түүний буруу болж, хэмнэдэг баатар болоод хагас сая төгрөгөөр харин ч “шатах” шиг болоод өнгөрөв
[su_youtube url=”https://youtu.be/AvwvEjnn-FQ” =”yes”]Content 3[/su_youtube]
Уг бичлэгт хоёр тоолууртай л бол хөнгөлөлтөнд 100 хувь хамрагдах боломжтой гэдгийг албаны хүн баталсан
Баримт 2. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 27 хорооны иргэн Б нь БНСУ-д нэг сарын хугацаатай эмчилгээнд яваад ирэхэд тогны мөнгө нь 116 мянган төгрөг гарсан байжээ. Эзэнгүй айлын тоолуур ингэж ажиллана гэдэг мундаг байгаа биз. Халуун, дулаанаа зогсоож, харин гэрэл, цахилгаанаа л таслалгүй орхиод явсан Б-гийнх хоёр тоолууртай байв. Яагаад ийм асуудал үүссэнийг шалгуулахаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ХК-д төлбөрийн баримтаа аваад очиход “Бид энэ талаар мэдэхгүй. Та угаасаа хэрэглэсэн байна. Ингэж худлаа ярьдаг хүмүүс зөндөө байдаг. Төл, төл та угаасаа л төлнө” хэмээн хэрэглэгч Б-д тус байгууллагын ажилтан хэлж. Ингэж хэлэхдээ, төвөгшөөн уцаарлаж байсан бөгөөд гэр хорооллынхон гэсэн байдлаар нүд үзүүрлэж хандаж байсанд иргэн Б туйлгүй гайхаж.
Хэрэглэгч Б нь гадаадын улсад эмчилгээ хийлгэсэн баримт, хилээр гарсан, ирсэн хугацаа, паспорт дээрх зорчсон улсынхаа визийг хүртэл харуулан учир явдлаа дахин дахин тайлбарласан ч түүний асуудлыг хүлээн авах, зөв шийдвэрлэх мэргэжилтэн УБ цахилгаан түгээх газарт байсангүй аж. Түүгээр зогсохгүй, “манайд огт хамааралгүй” гэдэг шалтгаанаар халгаасангүй гэнэ. Тиймээс хэрэглэгч Б тоолуураа шалгуулахаар дуудлага өгчээ. 24 цагийн дараа байцаагч ирж тоолуурны бүрэн байдлыг шалгаад дуудлага дуудсаны төлбөрт 3500 төгрөг авахдаа “Би тоолуур алдаа зааж байгааг мэдэхгүй. Та тоолуур шалгах байцаагчдад үзүүлэх хэрэгтэй” хэмээсэн байна. Ингээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ компанийн Зүүн түгээх төвд дөрвөн өдөр очиж, холбогдох мэргэжилтэнг хүлээж сахисаны эцэст 4500 төгрөгөөр тоолуурыг шалгаж “Сул гүйлттэй болохыг батлав” гэсэн дүгнэлт гаргасныг нь хүлээн авчээ.
Гэхдээ уг дүгнэлтийг гаргасан байцаагч “Та тоолуураа манай байгууллагаас өөр газраар давхар заавал шалгаж баталгаажуулах шаардлагатай” хэмээсний дагуу Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст очиход “Манай байцаагч байцаагч баталгаажуулалтын лицензээ аваагүй байна. Та гурав хоногийн дараа ир” гэж хэлжээ. Гурав хоногийн дараа очиход мөн л “аваагүй” байна. “Та цагаан сарын дараа ир”. Цагаан сарын дараа очиход “аваагүй” байна. ” 1 сарын дараа ир” гэсэн бөгөөд тус лицензийн эрхийг сар болгон сунгуулах ёстой бөгөөд хоёр сарын дараа очиход бас л аваагүй гэсэн шалтгаанаар буцаасан байна.
Ийм байдлаар гурван сар өнгөрөхөд асуудал огтхон ч шийдэгдсэнгүй. Гурван сарын хугацаанд хохирогч Б-г тогны байцаагч “мөнгөө төл гэж шаардаж, “тогийг тасална” гэж сүрдүүлсэн байна. Харин гурван сарын дараа мэргэжлийн хяналтын байцаагч тоолуурыг шалгасны дүнд “Зүгээр байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Ингэснээр мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт зөрсөн учир дахин шалгуулж, баталгаажуулах дүгнэлтийг гаргах болсон байна. Зүүн түгээх төвөөс хэрэглэгч Б-д “дүгнэлт зөрсөн учир дахин шалгана. Мэргэжлийн хяналт, манай байгууллагын байцаагч хамтран шалгалт хийнэ. Гэвч Мэргэжлийн хяналтын байцаагч хэзээ ирэх нь тодорхойгүй” гэсэн хариулт өгчээ. Хүнд суртал, ажлаа үл ойшоодог төрийн албан хаагчдын үйдлээс залхсан хэрэглэгч Б цөхөрч “арга хэмжээ хурдан авч өгөхийг шаардахад Монгол Улсын хэмжээнд тус монопол байгууллага “Та цахилгаан эрчим хүч хэрэглэхээ больчих” хэмээн доромжилсон байх юм. Хэрэглэгч Б асуудлаа хурдан шийдвэрлүүлэхийн тулд өөр тоолуур худалдаж аваад “Одоо ямар нэгэн асуудалгүй зүгээр ажиллана биздээ” хэмээн тодруулахад байцаагч нь “Магадгүй. Наад тоолуур чинь албан ёсны боловч бид нар асуудалгүй гэж хэлж чадахгүй. Дандаа ингэж асуудал гарч хэрүүл болдог” гэсэн тайлбар өгчээ.
Баримт3. Шөнийн тариф тэглэсэн журам хэрэгжиж эхэлсэн цагаас эхлээд нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Д-ийн цахилгааны тариф өмнөх саруудын төлбөрөөс илүү гарч эхэлжээ. Тус айл цахилгааны өдөр, шөнийн хоёр тоолууртай бөгөөд сарын төлбөр нь 15-19 мянган төгрөгний хооронд хэлбэлздэг байж. Гэтэл 2017 оны нэгдүгээр сараас эхлээд 20-40 мянган төгрөгний хооронд гардаг болжээ. Уг талаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээний мэргэжилтэнд хандаж тодруулахад “Таны хэрэглэсэн цахилгааны төлбөр шүү дээ. Шөнийн тариф үнэгүй болсон нь үнэн. Гэхдээ та хэрэглэсэн болохоор төлбөр гарах нь бас үнэн” гэдэг хариултыг өгсөн байх юм.
2017 оны 4 сарын 4-ны өдөр Засгийн газрын хуралдаанд Эрчим хүчний сайд П.Ганхүү “Шөнийн тарифийг тэглэсэн журам” хэрхэн хэрэгжиж байгаа талаар тайлан тавьсан юм. Уг тайланд “Засгийн газрын энэ шийдвэрийн хэрэгжилтэнд нийт 150 мянган орчим хэрэглэгч хамрагдаж,шөнийн тоолууртай 108 мянган хэрэглэгч 100 хувийн, 40 орчим мянган хэрэглэгч 50 хувийн үнэ тарифын хөнгөлөлт эдлэсэн” гэжээ.
Ам, амьдрал хоёр зөрсөн байдал өнөөдөр ийм л байна, Ерөнхий сайд аа. Таны ард түмнийхээ төлөө хийгээд байгаа гэх ажил ард түмэнд тань ингэж л хүрч байна. Жирийн иргэдийн зүгээр л өрнөж байсан амьдрал судалгаагүй улс төрчдийн тооцоолол дутуу ажлаас болж асуудалд ээрэгдэж, бухимдалд төөрч байна. Энд хэн буруутай юм. Мэдээж, Монгол Улсын Засгийн газар, түүнийг удирдаж байгаа Жаргалтуяагийн Эрдэнэбат Та, бас таны багийнханы бүтэлгүй үйлдэл юм…
Сэтгүүлч Г.Гэрлээ
Ёо арай л дэндүү шүү
Зарим сөх хэдэн сар жилийн өмнөх төлбөрөө нэхнэ, өгчихсөн ш дээ гэхээр баримт нь байгаа юу гэнэ. Байхгүй байвал дахиад авах нь ээ ер нь. Байрны үнэ хэд хэдэн айлынхтай яааг адилхан, бүр бутархай тоо нь хүртэл адилхан гарна. Хэдэн айл л халуун хүйтэн усаа дусал ч зөрүүлэхгүй адилхан хэрэглээд байх шиг байгаан
Баянзүрхийн ХӨТ буюу цахилгаан түгээх төв бол иргэдийн халааснаас баталгаагүй худлаа тоолуураар жинхэнэ мөнгө хумсалдаг газар,тоолуурууд нь Схзүйн төвөөр баталгаажсан нэртэй боловч дандаа худлаа баталгаатай,инжэнэрүүд нь өөрснөө наад тоолуурууд чинь бүгд худлаа,дунджаар баримжаагаар бичдэг гэж хэлж байгаа юм даа,энэ явдал надад яг жилийн өмнө тохиолдсон явлалтай адилхан байн,бхынга гомдолтой явдаг,дандаа илүү бичиж хохироож байгааг нь мэддэг болохоор
ЛУЙВАРЧИД ЮМАА,НЭЭРЭЭ
Ерөнхий сайд нь ингээд л хуцаад байхад чарга хэмжээ авдаггүй яачихсан улс вэд