БНХАУ-аас бараа бүтээгдэхүүн худалдан авсан иргэд тухайн барааны чанарын асуудалд сэтгэл ханамжгүй бүр хохирч үлддэг.
Тэгвэл тус улсаас энэ асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэхээр ажиллаж байгаа тухай Худалдааны холбооны Фужоу мужийн тэргүүлэгч гишүүн ярьлаа. Хуурамч бараа бүтээгдэхүүн худалдан авсан тохиолдолд тус улсын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах комиссын 123-15 тусгай дугаарт гомдол гаргаж болох ажээ. Тус гомдлыг комисс 7 хоногийн дотор шийдвэрлэж өгдөг журамтай.Хэрвээ тус улсад аялж байгаа жуулчдад ийм асуудал тулгарвал маш хурдан шийдвэрлэж өгнө хэмээн Худалдааны холбооны гишүүн хэллээ.
Тус холбоо хэрэглэгчдийн эрх ашгийг хохироосон 87000 хэргийг 2015 оны байдлаар илрүүлж шийдвэрлэжээ.
Сэтгүүлч Намуун
+ There are no comments
Add yours