Монгол залуугийн аялалын тэмдэглэлээс-6

?????? Өглөөний мэнд. Өнөө өглөө би Монголоо бодож сэрлээ ?? ооё^^
Энд бороо орж байна. Одоо аялалдаа гарлаа.(╹◡╹)

Өглөөний цай.

Та бүхэнд Япон улсаар аялаж яваа ээлжит нэгэн тэмдэглэлээ хүргэж байна. Энгийн хэрнээ энэ улсаас авууштай зүйлс маш их харагдах юмаа.. Заримдаа Япон залуусыг ийм гоё нийгэмд амьдарч байгаадаа баярладаг болуу ч гэж бодох юм. Төрөх цагаасаа л ийм гоё нийгэмд мэндэлж буй хүүхдүүд ямар мундаг үзэл бодол хүмүүжилтэй болж өсдөг болоо гээд бодхоор атаархмаар байгаам шүү.. Энд Метронд хүмүүс цүнх болон ачаагаа дандаа урдаа бариад бусдад төвөг болохгүй гээд бариад суучихдаг юм билээ. Над шиг ингэж хэзээ ч явахгүй хэхэ. Гэхдээ би зүгээр зургаа даруулах гээд цүнхээ түр холдуулсан юм шүү ^^За олон зүйл нуршаад яахав.. Зураг бүрийг тайлбартай нь хамт үзээрэй 🙂 Сонирхолтой байх болно гэдэгт итгэлтэй байна.  Аялал минь үргэлжилсээр л байна.

Энэ гоё тоглоом байгааз 🙂 яг үнэндээ тоглоом биш! Энэ бол нэг ёсондоо аюул тулгарсан үед тусламж дуудах хэрэгсэл юм. Япон Хүүхэд бүрт энэ байдаг. Тэр оосорноос нь татхаар билүүдээ муухай чанга дугардаг юм билээ. Км-ын цаана байсан ч сонсогдхоор чанга гээд боддоо.. Сургуулиас нь өгдөг гэсэн. Хамгийн гоё нь Япон жаахан хүүхдүүд энүүгээрээ огт тоголдоггүй. Тусламж дуудах хэрэгсэл гэдгийг бүгдээрээ их сайн мэддэг юм билээ. Мундаг.

Сургуулийн эргэн тойронд ийм тэмдэг тэмдэглэгээнүүд хаа сайгүй ^^ хөөрхөн хэхэ

Энэ сургууль. Миний гол харуулах гэж зургийн авсан учир бол ЦОНХ юм шүү. Тэр цонхыг нь хараарай. Газар хөдлөлтөөс сэргийлж бэхэлгээ хийсэн байгааздээ. Энгийнээр хэлвэл пүрш гэж болох юм хэхэ. Машинаар бол Амаржин ч юмуу. 0.0 мундаг

Багш нар хүүхдүүдээ салхилуулж явна ^^

 
Японд хаа сайгүй ийм ундааны автомат машин байдаг. Хүйтэн халуун ундаа, ус, цай гээд байхгүй юм байхгүй.
Алимны машин гээд боддоо. Алим цэвэрлээд зүсээд уутлаад хийчихсэн байгаа хэхэ.
Зайрмагны машин^^
Энэ машинд харин сонин байна. ^^
Цээж зураг авхуулах гэж заавал зурагчин орох шаардлага алга. Ийшээ ороод л өөрөө авчихна. Амьдралыг нээрээ амархан болгож чадаж байгаам шүү 🙂

 
Нохойны зурагтай машин. Энд автомат машинууд нь янз янзын зураг өнгө үзэмжтэй ^^
Зэвүүн барилга байна уу. Тэр чигтээ машины зогсоол �
Энэ нөгөө саяхан японы нэг хотын авто зам нь цөмөрсөн гээд мэдээ хаа сайгүй гараад байсандаа. Тэгсэн хэдхэн хоногт нөгөө цөмөрсөн зам нь засагдчихсан гээд дэлхий даяар мэдээллээд байсан авто зам чинь энэ шүү дээ.. Энэ хэсэг цөмөрсөн юм билээ. Их хурдан засчихсан! Биширмээр байгаам шүү.
Хаа сайгүй сайхан сайхан цэцэгс зөндөө. Эр хүн миний нүдийг хүртэл эндхийн цэцэгс татаад байна шүү охидоо :>
Орон сууцны гадаа сарнай ургаж байна хөөе 😀

 
Энд барилгын ажил явагдаж байна. Тэгсэн тэнд цэцэг нтр өлгөчихсөн ч байх шиг^^ хөөрхөн байгааздээ хэхэ

 
Гудамж
Идэж л явна хэхэ. Япон кинон дээр залуус дэлгүүрийн үүдэнд ингээл идээд зогсож байдагдаа 🙂)

 
Боолттой мод. Модыг хамгаалахын тулд ийм арга хэрэглэдэг. Сундаг боолт ашиглаж байгаа учир нь модны өсөлтөнд нөлөөлөхгүй гэж ингэдэг гэсэн. Манайхан яадаг билээ дээ. Модонд хадаг уядаг. Хадаг сундаггүй учраас өсөлтөнд нөлөөлж, томрох тусам шигдэж орчихдог шүү дээ. Ийм жижигхэн зүйлд хүртэл  сэтгэлээсээ хандах юмаа.
Энэ японд манайхаар бол дүүрэг болгонд нь нэг том цэцэрлэгт хүрээлэн байдаг юм билээ. Тэдний нэгнийх нь зураг энэ байна. Цаашаагаа явбал зөндөө том 🙂
Гудманд хаа сайгүй ийм нүд булаам өнгө үзэмжтэй хоолнууд зөндөө тааралдана. Хоолыг урлаг шиг үзэмжтэй хийдэг нь эндээс харагдах жишээний ^^
Тайлбаргүй^^
Энд лаг лаг машинууд их явна. Хархаар настай өвөө нар уначихсан явж байдаг хэхэ.
Энэ өвөл хөлддөггүй ногооноороо байдаг мод. Манай хотод л баймаар мод байгаа биз.
Хүүе нохойны баасаа цэвэрлээрэЙ. Гэнээ :>

 
Tulip � гээд цэцэг чинь шүү дээ ^^ энд ингээд л гудманд ургаад байж байдаг 🙂
Айхтар нарийхан байр байгааздээ 🙂 доторх нь ямар бол гээд нэг төсөөлдөө ^^
Тараншааны таг :)Гал гарсан үед усаа авах  зориулалттай.
4 замын уулзвар. Гэхдээ явган хүний гарц нь 8 чиглэлд байгааздээ.. 4 замыг шууд тэг голоор нь хөндлөн туулах боломжтой гэсэн үг. 🙂
Хаа сайгүй 🙂
Мөлхөө цэцэг 🙂
Зам засварын жижигхээн ажил явагдаж байсан. Гэхдээ том жижиг гэлтгүй иймэрхүү ажил явагдаж байгаа газар бүрт эргэн тойронд нь тэр нэг туг бариад зогсоод байгаа шиг хүмүүс заавал байдаг юм билээ.
Энд засварын ажил явагдаж байна шүү. Болгоомжтой яваарай гээл хүмүүсд анхааруулах үүрэгтэй хүмүүс гэсэн үг. Айхтар байгааз

 
Барилгын ажил цаана явагдаж байна. Шороо босгохгүй гээд наана энэ нөхөр зам усалж байна. Би Хараад л байсан чинь энэ нөхөр замаар өнгөрч байгаа машин бүрлүү тонгойж бөхөлзөөл ёслоол байсан. үнэн соёлтой байгааздээ -.-
Дахиад нэг авто зогсоол ^^ энэ дотор хичнээн машин байгаа бол хэхэ.
Машины обуд нь заваардаггүй юмаа гэхэд ядаж дугуй нь шороо тоос болмоордоо. Гэтэл энд машинуудын дугуйнууд нь хүртэл тас хараараа шинээр авсан юм шиг л цэмбэгэр байх юм. Зам нь саак болхоор арга ч үгүй юмдөө 🙂 японд машин угаалга орлогогүй байдаг байхдаа гэж бодогдох жишээний хэхэ.
зогсоогоороо хооллодог газар. Хүн ихтэй вокзаль гэх мэтчилэн газруудад их харагдана 🙂
Японд таксины хаалга нь өөрөө онгойдог юм билээ. Таксинд зөвхөн албан ёсны такси л явна. Хувиараа халтуур хийнэ гэсэн ойлголт байхгүй 🙂 ихэвчлэн настай хүмүүс таксины жолооч хийдэг юм билээ. Такси гэхдээ жаахан үнэтэй -.-
Та нарт миний бичсэн аялалын тэмдэглэл таалагдаж байна уу. ккк. За түр баяртай…

 

 

+ There are no comments

Add yours