11371 иргэнд 8 тэрбум гаруй төгрөгийг буцаан олгоно

Хувь хүний орлогын албан татварын  хөнгөлөлт, чөлөөлөлтөд багтсан хүмүүсийн буцаан олголтыг энэ долоо хоногтоо багтааж олгоно хэмээн нийслэлийн Төрийн сангаас мэдэгдсэн. Тэгвэл тус сан өчигдрөөс эхлэн буцаан олголтын мөнгийг арилжааны банкуудад шилжүүлжээ.

Хуулийн дагуу 2016 онд эрх нь үүссэн 74222 иргэн энэ жилдээ татварын хөнгөлөлт эдлэхээр холбогдох албанд материалаа бүрдүүлэн өгсөн. Тэдгээр иргэдэд нийт 45 тэрбум төгрөгийг буцаан олгох юм.  Эхний ээлжинд 11371 иргэнд 8 тэрбум 753,4 сая төгрөгийг буцаан олгох юм.

Сэтгүүлч Д.Думаа

+ There are no comments

Add yours