МАРГААШ ЗУНЫ БҮСЧЛЭЛД ШИЛЖИНЭ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2014 оны 225 дугаар тогтоолын дагуу маргаашнаас тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт зуны бүсчлэлд шилжинэ.

НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийсэн. Уг шийдвэрээр дугаарын хязгаарлалтын өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр  зохицуулалт хийсэн.
Өвлийн улиралд хязргаалалтын бүс хөндлөн чиглэлд Саппорогийн уулзвараас Чулуу овоо, босоогоор 32-ын уулзвараас 120-ын уулзвар хүртэл үйлчилдэг. Харин зуны улиралд хөндлөн чиглэлд Геологийн төв лабораторийн уулзвараас ХСИС, босоогоор 7 буудлаас ХААИС-ын уулзвар хүртэл тэлэх юм.Дугаарын хязгаарлалтын зуны бүсчлэл аравдугаар сарын 15 хүртэл үйлчлэнэ.

+ There are no comments

Add yours